Э.Бадар-Ууган: Боксын холбооны хурлын дараа би гэртээ харьсан, ЗОДООН болсон газар байгаагүй

4
2021 оны 9 сарын 122021-09-12
Э.Бадар-Ууган: Боксын холбооны хурлын дараа би гэртээ харьсан, ЗОДООН болсон газар байгаагүй

Улаанбал товч тойм нэвтрүүлгийн 103 дахь дугаарт МУГТ Э.Цэндбаатарыг хэлмэгдүүлж, бүлэглэн зодсон талаарх бичлэг цацагдсан. Тэгвэл боксын холбооны УЗ-ийн гишүүн Э.Бадар-Ууган дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрээр " Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье" гэсэн байв. 

Түүний цахим орчиндоо оруулсан постыг бүрэн эхээр нь хүргэе. 

За миний зүгээс байр сууриа илэрхийлнээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.

1. Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.

2. Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй.

3. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!

4. Э. Цэндбаатар-г би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.

5. Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна.

Спиртлэг биш Спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна!!!

 

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө