Увс аймагт хоолны газрууд заалаар үйлчлэхгүй, хурим найр зохион байгуулахгүй

2021 оны 9 сарын 132021-09-13
Увс аймагт хоолны газрууд заалаар үйлчлэхгүй, хурим найр зохион байгуулахгүй

Увс аймагт шинэ өнөөдрөөс энэ сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ресторан, цайны газар, кофе шоп (заалаар үйлчлэхгүй, зөвхөн хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө), баар, караоке, спорт заал, соёл урлагийн арга  хэмжээ, урлаг, спортын дугуйлан, хурим найр, хүлээн авалт, үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга, нийтийг хамарсан бусад арга хэмжээг хязгаарлалаа.

Дээрх хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагаас бусад төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын цагийг өглөө 09 цагаас эхэлж 17 цагт дуусгах, 0-10 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхийг ажлын 6 цагаар ажиллуулахыг ААН-үүдэд үүрэг болгожээ.

Хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00 цагаас 17:00 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00 цагаас орой 20:00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15 цагаас хойш хязгаарласан хэвээр юм.
No photo description available.

Санал болгох

Увс, Ховд, Баян-өлгий аймагт цахилгааны хязгаарлалт хийж байна

Увс, Ховд, Баян-өлгий аймгийн ЦЭХ хэрэглэгчдэд  хязгаарлалт хийж байна. 2021 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ний өдрүүдийн 06:00 цагаас 20:00 цаг хүртэл ОХУ-ын 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд урсгал засварын ажил хийгдэх захиалга ирсэн. Дээрх өдрүүдэд Увс , Ховд , Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний УЦС-аас ЦЭХ-ээр хангана гэлээ.

1 цагийн өмнө
Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хөл хорилоо

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цагт явган зорчигч болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

2 өдрийн өмнө
80 настай Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа нар хашаандаа 33 төрлийн мод, бут тарьдаг

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэд Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа гуай нар 2001 онд анх хашаандаа үхрийн модны бут тарьж эхэлснээс хойш одоо 33 төрлийн мод жимсний бут тарьж байна. Жилдээ тарьсан мод бутнаасаа багагүй ургац авдаг. Түүнийгээ өөрсдийн хэрэглээнд хэрэглэхээс гадна хүмүүс жилийн өмнөөс захиалга өгч хоёр хөгшний тарьсан жимсийг худалдан авдаг байна. Эдний хашаанд үхрийн нүд мойл чацарганы бутнаас гадна тошлой, хар чавганы бут ч байдаг тэдгээр бутнаасаа хэдийнээ ургацаа аваад эхэлсэн. 

5 өдрийн өмнө
Баян-Өлгий аймаг ШӨНИЙН хөл хорио тогтоож халдвараа хумижээ

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол 2000-аас буухгүй байгаа. Тиймээс ХӨСҮТ болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс шөнийн цагаар хөл хорих санал хүргүүлсэн билээ. Тэгвэл шөнийн хөл хорио тогтоож халдварыг хумисан Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржангаас тодруулга авлаа. Баян-Өлгий аймаг наймдугаар сарын 15-25-ны хооронд оройны 19 цагаас өглөөний 07 цаг хүртэл хөл хорьсон юм. 

8 өдрийн өмнө