Их Британийн Ерөнхий сайдын дүү Монголд 6 орчим тэрбум төгрөг луйвардуулжээ

2021 оны 9 сарын 102021-09-10
Их Британийн Ерөнхий сайдын дүү Монголд 6 орчим тэрбум төгрөг луйвардуулжээ

Их Британийн өдөр тутмын The Times сонин тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Монгол Улсын уул уурхайн компанид мөнгөө залилуулсан тухай мэдээлэл гарчээ. Энэхүү мэдээлэлд дурдсанаар Макс Жонсон өөрийн нутаг нэгт бизнесмэн Саймон Мюррейтэй хамтран Монголын говьд байрлах Засаг Чандманийн алт, зэс, төмрийн хүдрийн уурхайд 2018 онд 14 сая фунт стерлинг /55 тэрбум орчим төгрөг/-ийн хөрөнгө оруулжээ.

Гэвч уурхайн удирдлага өөрийн ажилчид болон хамаатан садны нэр дээр компани байгуулж, тухайн компаниудтай худалдан авах, туслан гүйцэтгэх гэрээг зохиомлоор байгуулах замаар их хэмжээний мөнгө завшсан байна. The Times сонины гаргасан мэдээллээр эдгээр гэрээний хүрээнд ямар нэг худалдаа, үйлчилгээний ажил хийгдээгүй. 

Макс Жонсон хөрөнгө оруулснаас хойш удалгүй Монгол Улсын хуулийн байгууллагууд уурхайн эзэн Д.Буянтогтох болон мөн уурхайн хоёр удирдах албан тушаалтанд залилан болон бусад хэргээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар анхан шатны шүүх Д.Буянтогтохт хилийн хориг тогтоосон ч өөр нэг шүүгч түүнийг нь хүчингүй болгож, түүнд Монгол Улсаас гарах боломж олгожээ. Улмаар түүнийг эрэн сурвалжилж байгаа ч хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байна гэв. Макс Жонсон энэ хэргээс үүдэн хувиасаа л гэхэд 1.5 сая фунт стерлингийн алдагдал хүлээсэн. Мөн тэрбээр энэ хэрэгт ахынхаа нэр нөлөөг ашиглах бодолгүй байгаа, энэ асуудалд дээр Ерөнхий сайдын дүү гэдэг нь зарим талаараа сул тал, зарим талаараа давуу тал болж байгаа тухай ярьжээ.                                                            

Brexit: Boris Johnson's brother resigns as Tory minister and MP | Boris  Johnson News | Al Jazeera

Түүний өгсөн мэдээллээр Засаг Чандманийн уурхайд холбогдох хэрэг хаагдаагүй байгаа ч прокурорын шатан дээр гацаж, прокурорт шилжсэнээс хойш таван сар өнгөрөөд байна. Макс Жонсон Монгол Улсын шүүх хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж, Монгол Улсын шүүх тогтолцоо шударга ажиллаж, гаднын хөрөнгө оруулагчдад эрх тэгш ханддагаа харуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Мөн тэрбээр хэрвээ Их Британийн эрх баригчид түүнд дэмжлэг үзүүлвэл татгалзахгүй гэдгээ илэрхийлжээ. Макс Жонсон Оксфордын Их сургууль Итоны коллежийг төгссөн бөгөөд Орос, Польш хэлтэй. Тэрбээр мөн магистрын зэргээ БНХАУ-д хамгаалсан бөгөөд анх 2005 онд оюутан байхдаа аялагчийн хувиар Монгол Улсад ирж байжээ. 

Санал болгох

"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

1 өдрийн өмнө
Францад вакцинд хамрагдаагүй 3000 хүнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Францад вакцинд хамрагдахгүй бол ажлаас түдгэлзүүлэх журам гарсан. Нис хотын эмнэлгийн галын аюулгүй байдлын офицер Терри Пайсон шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлалаа. Тэрбээр вакциныг илт үгүйсгээгүй.

4 өдрийн өмнө
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Хааг хотод төвтэй ОУЭШ Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой өрчил агрсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

5 өдрийн өмнө
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

5 өдрийн өмнө