ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...

2021 оны 9 сарын 102021-09-10
ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...
241710442_223133669777337_3591208051696030998_n.jpg

Саяхан даа Ардчилсан нам мандаж явсан цаг. Бүгд л Ардчилалд үнэмшиж Монгол Улс тэр аяараа цэнхэртэж байлаа. Ардчилсан намаас намын лидер Ц.Элбэгдорж нь хоёр ч удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялж Монгол Улсад дийлдэшгүй байсан сан. Гэхдээ нэг л өдөр Ардчилсан нам буруу хөл дээрээ зогсч өнөөгийн арчаагүй дүр төрх түүнийх нь нотолгоо болжээ. Юу юу ч болоод өнгөрчхөв. Дотоод асуудлаа шийдээгүй Ардчилсан намаас урвах нэг нь урваад хаях нэг нь хаяад алга болцгоосон. Яг л муухан Солонгос цуврал шиг тэдний улс төр З.Энхболд, Ц.Туваан нарыг намаасаа хассан шийдвэрээр үргэлжиллээ. 1990-ээд оноос улс төрд орж ирэн Ардчилсан намыг нэгэн үед толгойлж явсан З.Энхболд муу нэртэй ч энэ намд хийсэн зүйл нь их гэдэгтэй маргахгүй биз. Харин Ц.Тувааны хувьд эхийгээ мөргөснөөр эврээ хугалууллаа. Өөр өөрсдийн цаг хугацаандаа эзэн сууж явсан цэнхэр гэрээсээ хамтдаа хөөгдлөө. Цаг цагаараа байдаггүйгээс хойш. Гэхдээ тэднийг хөөгдлөө гээд хэн ч гайхсангүй. Их юм хэлж өгөх аниргүй байдал...

241741559_1835344463306334_8536811776032720722_n.jpg

 

Живж буй НАМ...

 

241741559_581775919921462_6521458059897247289_n.jpg

Ардчилсан нам ч тэр дээрх хоёр улс төрч ч тэр цаашаа алхана. Цаашаа улс төрөө өөр өөрсдийнхөө замаар хийгээд явна. Ардчилсан намын хувьд ийм шийдвэр гаргасан нь олны нүдэнд намаа цэвэрлэж байгаа мэт боловч С.Эрдэнэ зүгээр л өөрт нь таалагдахгүй хүмүүсээ явуулж байгаа л үзэгдэл. Ц.Туваан, З.Энхболд нар Ардчилсан намаас гараад маргааш нь гэрэлтээд л өнгө ороод байсан юм одоохондоо лав харагдсангүй. Уг нь эрх барьж байгаа намтай улс төр хийх байтал цөөхүүлээ дээрээс нь хүчгүй байж л хоорондоо алалцаад хамаг амьтны дургүй хүргээд байгаа нь тэдний том алдаа. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Уг нь Ардчилал маргааш гэдэг үгтэй үй зайгүй хоршиж явах ёстой. Хэт нөлөөнд автаж маргааш гэж байхгүй юм шиг явсан нь С.Эрдэнийн ч Х.Баттулгын ч алдаа. Унах гээд ирэхээрээ хүн түшдэг шиг мандаж л байвал маргааш хамаагүй хэнийг ч хамаагүй түшсэн нь тэдний том алдаа. Залуучуудын дуу хоолой болж Ардчиллыг Монгол Улсад авчирсан Монгол Улсын хоёр дахь том нам живж байна. Хэн нь ч сэлүүрдэж цоорхой ч гэсэн эрэг рүү дөхүүлэх тухай бодохгүй зүгээр л хоорондоо хэрэлдээд сэлүүрээ хуга цохиж байна. Хугархай сэлүүрээрээ цоорхой хэсгээ нөхөж хадаад ядаж хөвөх тухай бодол тэдэнд төрөх болов уу? Эсвэл зодолдсоор бүгд хамтдаа живцгээх болов уу?

 

Эцэг намаа ДАГАХ УУ?

 

unnamed (24).jpg

Одоогоос 11 жилийн өмнө МАХН мөн л хоёр хуваагдаж байсан. Ингэхдээ МАН, МАХН болж хуваагдан хоёр тийш салж байлаа. Тухайн үедээ унаган нэр болох МАН-аа сэргээлээ гэж ярьж байсан ч үнэн хэрэгтээ өнөөдрийн МАН үүсэх эхлэх байсан юм. Харин МАХН-ыг Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчид тэргүүлж үлдсэн билээ. Тэгвэл Ардчилсан намын одоогийн байдал “Эцэг” намаас шал ондоо ч хоёр хуваагдсаныг нь харвал ижилхэн болчхоод байгаа юм. Ардчилсан хувьсгалт нам Ардчилсан нам гэж хоёр хуваагдах боломж бас бий. Яагаад болохгүй гэж. Угаасаа аль аль нь нэгдэх нэг зорилготой гэж хөшигний өмнө ярьж байгаа ч хөшигний цаана би би гээд зодолдоод байгаа хойно. Хүсэл байвал салаад хэл амгүйхэн өөр өөрсдийн замаараа улс төрөө хийгээд явбал одоогийн Ардчилсан намаас хамаагүй дээр ч байж болох.

 

Ардчилсан нам юуг засах ёстой вэ?

 

241693346_1141379176391623_4114165162068116930_n.jpg

Өөрсдийн эрх ашгаа биш намын эрх ашгийг хардаг лидерүүдээ л түших ёстой. Өөрсдийн эрх ашгаа боддог толгойлогч яаж толгойгүй юм шиг загнадаг гэдгийг өнгөрсөн хэдэн жил хангалттай л харлаа. Тийм учраас хуваагдах гээгүй л юм бол залуучууд нь залуучууд шиг ахмадууд нь юм үзсэн юм шиг байх хэрэгтэй болов уу? Тэгэхгүй залуучуудтайгаа ч нэг алалцаад хоорондоо ч нэг алалцаад байвал хол гишгэхгүй. Хэрүүл, тэмцэлтэй газар хүн байтугай буг чөтгөр ч удаан тогтдоггүй гэдэг үг байдаг. Засах цаг эргэх эргэлт нь яг энэ мөч...

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

Нийслэлд эхлүүлээд хаягдаж байгаа, эхэлчхээд дуусч өгдөггүй, эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, эхлүүлэх бодолтой ч ерөөсөө эхлүүлдэггүй гээд олон “Гуниг”-тай ажлууд байдаг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...

Хөөгдлөө гээд хэн ч гайхсангүй. Их юм хэлж өгөх аниргүй байдал...

11 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

Товчхондоо энэ долоо хоног Боксын холбооны долоо хоног байлаа.

12 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

Өмнөх хоёр цуврал бичвэртээ намаас нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчийн талаар бичсэн бол энэ удаад “БИЕЭ” даан нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг онцлолоо.

14 өдрийн өмнө