БНАСАУ холын тусгалтай далавчит пуужин туршсанаа зарлалаа

2021 оны 9 сарын 132021-09-13
БНАСАУ холын тусгалтай далавчит пуужин туршсанаа зарлалаа

Умард Солонгос өнгөрөгч амралтын өдрүүдэд шинээр холын тусгалтай далавчит пуужин туршсан болохоо зарлалаа. Төрийн хэвлэлийн мэдээгээр сүүлийн 2 жил хөгжүүлсэн далавчит пуужин 1,500 км зайтай байг амжилттай онож, тус улсын эргийн усанд унасан. Үүнийг Умардын хэвлэлийн нэн чухал ач холбогдолтой стратегийн зэвсэглэл гэж тодорхойлж байна. 

Мөн удирдагч Ким Жон Уны улсынхаа цэргийн хүчин чадлыг бэхжүүлэх зорилтод нийцсэн зэвсэглэл гэж тайлбарласан. Тиймээс олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Сүүлийн үед энэ төрлийн зэвсэглэл туршаагүй, харьцангуй нам гүм байсан тул энэ удаагийн үйл явдал олон улсын анхааралд өртөж байна. Тухайлбал сүүлд 3 сард тактикийн зориулалттай ойрын зайн тусгалтай баллистик пуужин туршсан. Тиймээс шинэ зэвсэглэл туршсанаас үүдэн олон улсын энэ салбарын шинжээчид маш идэвхтэй ажиллаж байна. 

Зарим шинжээчдийн тодорхойлж байгаагаар энэ удаагийн пуужин тус улсын анхны стратегийн зориулалттай далавчит пуужин болж байна. Гэхдээ цөмийн цэнэгт толгой тээх боломжтой эсэх талаар нэгдсэн таамаглал байхгүй. Түүнчлэн албаныхан энэ үйл явдал санаа зовниж, анхааралтай ажиглаж буйгаа илэрхийлж байна. 

Тухайлбал Японы ЗГХЭГ-ийн дарга Като Кацунобо энэ талаар мэдээлэл хийсэн. АНУ, БНСУ-тай хамтарч нөхцөлийг хяналтад байлгахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн. БНАСАУ зэвсэглэлээ тууштай хөгжүүлэх бодлогоо баримталж буйн тод жишээ нь энэ удаагийн үйл явдал. АНУ-тай хийж буй яриа хэлэлцээ нь зогссон. Шинэ ЗЗ хоригоо цуцлах төлөвгүй байна.

 

Санал болгох

"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

1 өдрийн өмнө
Францад вакцинд хамрагдаагүй 3000 хүнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Францад вакцинд хамрагдахгүй бол ажлаас түдгэлзүүлэх журам гарсан. Нис хотын эмнэлгийн галын аюулгүй байдлын офицер Терри Пайсон шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлалаа. Тэрбээр вакциныг илт үгүйсгээгүй.

4 өдрийн өмнө
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Хааг хотод төвтэй ОУЭШ Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой өрчил агрсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

5 өдрийн өмнө
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

5 өдрийн өмнө