Баян-Өлгий аймаг ШӨНИЙН хөл хорио тогтоож халдвараа хумижээ

2021 оны 9 сарын 132021-09-13
Баян-Өлгий аймаг ШӨНИЙН хөл хорио тогтоож халдвараа хумижээ

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол 2000-аас буухгүй байгаа. Тиймээс ХӨСҮТ болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс шөнийн цагаар хөл хорих санал хүргүүлсэн билээ. Тэгвэл шөнийн хөл хорио тогтоож халдварыг хумисан Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржангаас тодруулга авлаа. 

Баян-Өлгий аймаг наймдугаар сарын 15-25-ны хооронд оройны 19 цагаас өглөөний 07 цаг хүртэл хөл хорьсон юм. 

-Шөнийн цагаар хөл хорихоос өмнө танай аймагт халдварын эрсдэл хэр байсан бэ? 

-Манай аймаг зургаадугаар сарын 7 хүртэл ногоон бүс байсан. Сонгуулийн үеэр халдвар нэмэгдэж, араас нь залгаад баяр наадмын амралт гээд үндсэндээ долдугаар сарын 20-ноос халдвар эрс нэмэгдсэн. ЭМЯ-аас дээрх тохиолдлуудыг дельта хувилбар ч байж болзошгүй гэсэн. Ингээд наймдугаар сарын эхээр өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 500-д хүрсэн. Тиймээс ХӨСҮТ-д хандаж, зөвлөгөө авч шөнөөр хөл хорих шийдвэр гаргасан. 

-Шөнийн хөл хорио үр дүн авчрав уу? 

-Тийм ээ. Манайх 19 цагаас өглөөний 07 цаг хүртэл хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Мөн гаднаас хүн авахгүй, аймаг, хот руу гарахыг зөвшөөрсөн. 22 цаг хүртэл ШТС, эмнэлэг, хүнсний дэлгүүр ажилласан. Энэ хугацаанд төрийн албан хаагчдыг 30 хувиар ажлуулсан. Хөл хорихоос өмнө эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ тааруу байсан. Манай аймаг үндсэндээ 380 ор дэлгэсэн. Тэгсэн ч тухайн үед хүндэрсэн хүн их байсан учраас эмнэлэг ачаалал их байсан. 

Наймдугаар сарын 25-наас хойш өдөрт 120, 180, 80, 50 гэх мэт тохиолдлууд илэрч байна. Өчигдөр гэхэд манай аймагт 25 тохиолдол илэрч, гурван хүн хүнд байна. 

-Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор халдвар нэмэгдсэн үү? 

-Аймгийн хэмжээнд 3-4 тохиолдол бүртгэгдсэн. Ингэсэн тохиолдолд анги танхимаар нь хааж байгаа. Халдварын тохиолдол нэмэгдэхгүй байвал дахиж хөл хорихгүй.

Санал болгох

Увс, Ховд, Баян-өлгий аймагт цахилгааны хязгаарлалт хийж байна

Увс, Ховд, Баян-өлгий аймгийн ЦЭХ хэрэглэгчдэд  хязгаарлалт хийж байна. 2021 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ний өдрүүдийн 06:00 цагаас 20:00 цаг хүртэл ОХУ-ын 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд урсгал засварын ажил хийгдэх захиалга ирсэн. Дээрх өдрүүдэд Увс , Ховд , Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний УЦС-аас ЦЭХ-ээр хангана гэлээ.

1 цагийн өмнө
Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хөл хорилоо

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цагт явган зорчигч болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

2 өдрийн өмнө
80 настай Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа нар хашаандаа 33 төрлийн мод, бут тарьдаг

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэд Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа гуай нар 2001 онд анх хашаандаа үхрийн модны бут тарьж эхэлснээс хойш одоо 33 төрлийн мод жимсний бут тарьж байна. Жилдээ тарьсан мод бутнаасаа багагүй ургац авдаг. Түүнийгээ өөрсдийн хэрэглээнд хэрэглэхээс гадна хүмүүс жилийн өмнөөс захиалга өгч хоёр хөгшний тарьсан жимсийг худалдан авдаг байна. Эдний хашаанд үхрийн нүд мойл чацарганы бутнаас гадна тошлой, хар чавганы бут ч байдаг тэдгээр бутнаасаа хэдийнээ ургацаа аваад эхэлсэн. 

5 өдрийн өмнө
Баян-Өлгий аймаг ШӨНИЙН хөл хорио тогтоож халдвараа хумижээ

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол 2000-аас буухгүй байгаа. Тиймээс ХӨСҮТ болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс шөнийн цагаар хөл хорих санал хүргүүлсэн билээ. Тэгвэл шөнийн хөл хорио тогтоож халдварыг хумисан Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржангаас тодруулга авлаа. Баян-Өлгий аймаг наймдугаар сарын 15-25-ны хооронд оройны 19 цагаас өглөөний 07 цаг хүртэл хөл хорьсон юм. 

8 өдрийн өмнө