О.Болортуяа халз барилдаанд ялж ДАШТ-нд оролцохоор боллоо

2021 оны 9 сарын 142021-09-14
О.Болортуяа халз барилдаанд ялж ДАШТ-нд оролцохоор боллоо

Монголын чөлөөт бөхийн холбоо аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох баг тамирчдаа эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад бүх жинд 10-аад хоногийн өмнө Батсүмбэрт болсон "Сорилго" тэмцээнээс сонгосон. Тэгвэл 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, "Сорилго"-д энэ жинд түрүүлсэн цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт боллоо. Хэн ялсан нь Дэлхийн аваргыг зорих эрхтэй болох байсан энэхүү барилдаанд Б.Болортуяа хүчтэй өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар Ослод зодоглохоор болсон байна. Сануулж хэлэхэд О.Болортуяагийн хувьд "Токио-2020" олимпоос хүрэл медаль энгэртээ зүүсэн билээ. 

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө