Норвегийн сонгуульд зүүний үзэлтэй Лэйбор нам ялалт байгууллаа

2021 оны 9 сарын 142021-09-14
Норвегийн сонгуульд зүүний үзэлтэй Лэйбор нам ялалт байгууллаа

Норвегийн сонгуульд зүүний үзэлтэй Лэйбор нам ялалт байгууллаа. 2013 оноос хойш эрх барьж байсан Консервативууд төрийн эрхээс бууж байна. Ингэснээр Лэйбор намын дарга Ионар Гаар Стөре Ерөнхий сайд болох нь тодорхой боллоо. Консерватив намын дарга одоогийн Ерөнхий сайд Эрна Солбер ялагдлаа хүлээн зөвшөөрсөн.

Лэйбор намын хувьд дангаараа 49 суудал авсан. Гэхдээ тус намтай эвсэх магадлал өндөр бусад зүүний намуудыг оруулж тооцвол зүүний чиг баримжаатай улс төрийн хүчнүүд 100 суудал авсан байна. 169 суудалтай парламент тул олонх болсон нь тодорхой боллоо. Сонгуульд ялахад нь нөлөөлсөн гол асуудал нь газрын тос, байгалийн хийн салбарын бодлоготой холбоотой асуудал. 

Норвеги бол Баруун Европын газрын тос, байгалийн хийн хамгийн том нийлүүлэгч орон. Тэгвэл Стөре газрын тосон дээр түшиглэсэн эдийн засгийн загвараас татгалзахаа зарласан. Эрх баригчид буюу Консервативууд ч мөн адил газрын тосон дээр түшиглэсэн эдийн засгаас шилжилт хийх амлалт өгч байсан ч олон нийт харьцангуй богино хугацаанд, тодорхой үе шаттайгаар тогтолцоогоо өөрчлөх амлалт өгсөн Лэйбор намыг сонголоо. Газрын тос нь Норвегийн ДНБ-ий 14 хувийг бүрдүүлдэг, экспортын 40 хувийг бүрдүүлдэг, 160,000 хүн энэ салбарт шууд ажилладаг. Эрх баригч болж буй нам мөн татварын тогтолцоог шинэчилж, чинээлэг хүмүүсээс өндөр, дундаж давхарга болон ядуу өрхүүдээс бага татвар авахаа амлаад байгаа. 

Санал болгох

"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

1 өдрийн өмнө
Францад вакцинд хамрагдаагүй 3000 хүнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Францад вакцинд хамрагдахгүй бол ажлаас түдгэлзүүлэх журам гарсан. Нис хотын эмнэлгийн галын аюулгүй байдлын офицер Терри Пайсон шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлалаа. Тэрбээр вакциныг илт үгүйсгээгүй.

4 өдрийн өмнө
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Хааг хотод төвтэй ОУЭШ Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой өрчил агрсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

5 өдрийн өмнө
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

5 өдрийн өмнө