Зэвсэгт хүчний бүх шатны алба хаагчид ажилдаа хувийн унаагаар ирж, очихыг хориглолоо

2021 оны 9 сарын 142021-09-14
Зэвсэгт хүчний бүх шатны алба хаагчид ажилдаа хувийн унаагаар ирж, очихыг хориглолоо

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг бүх шатны албан хаагчдыг хувийн авто машинаараа ажилдаа ирж, явахыг хориглосон тушаалыг биелүүлэхийг үүрэг болголоо. Учир нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сургууль, цэцэрлэг эхэлж байгаа энэ үед авто замын түгжрэл их байгаа учраас маргаашаас эхлэн зэвсэгт хүчний бүх шатны ажилчид нийтийн унаагаар ажилдаа ирж очих нь ээ. Мөн бүх нэгтгэл, ангийн захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, нэн шаардлагатай ажлаас бусад илүү хөдөлгөөнийг хязгаарлах ёстой гэдгийг онцолсон байна. Цахимаар болсон энэ удаагийн хуралд дараах үүргийг давхар өгсөн юм.

Үүнд:

1. 2021-2022 оны шинэ сургуулийн жилд сургалтын хөтөлбөрийг өөрийн нэгтгэл, ангийн гүйцэтгэх үүрэг, боломж, онцлогийг харгалзан боловсруулах нь хамгаас чухал. Цаашид бид түвшин тогтоох шалгалтыг тухайн нэгтгэл, анги, салбарын гүйцэтгэх үүрэг, түүний онцлогт нь тохируулсан хэлбэрээр явуулахад анхаарч ажиллана.

2. Цэрэг халах, татах ажлын бэлтгэлийг маш сайн ханга. Холбогдох удирдлагын баримт бичгүүд, албан тушаалтны тушаалын дагуу олон тооны гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид хариуцсан захирагч, дарга нарынхаа удирдлага, хяналтын дор намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлж байна. Тэднийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэгтгэл, ангийн байрлалд ирүүлж, халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс нэг ч цэргийн алба хаагч коронавирусийн халдвартай байж таарахгүй. Цаашид цэрэг халах, татах ажилтай уялдуулан нэгтгэл, ангийнхаа үүрэг гүйцэтгэх боломж, аюулгүй байдлаа сайтар тооцох нь зүйтэй.

3. Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Иймд өөрийн нэгтгэл, ангийн онцлогт тохирсон төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, цаашид цар тахлын нөхцөлд нэгдсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулж явуулах талаарх санал, дүгнэлтээ ирүүл.

4. Цэргийн алба хаагчид, ажилтнуудынхаа эрүүл мэндийн байдалд байнгын хяналт, анхаарал халамж тавих ажил нэн шаардлагатай байна. Эрүүл мэндийн хувьд асуудал, хүндрэл багагүй бий. Та бүхэн итгэл хүлээсэн албан тушаалтнууд шүү. Иймээс бодит байдалд зөв дүгнэлт хийж, өөрсдөө биеэрээ үлгэрлэх хэрэгтэй. Цаг хугацаа, нөхцөл байдал биднийг хүлээхгүй учраас аливааг урьдчилан харах чадвартай байх ёстой.

5. Энэ сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгүүд сургалтаа явуулж байна. Их, дээд сургуулиудын сургалт эхэллээ. Нийслэл хотын хувьд замын түгжрэл их байгаа. Иймээс замын түгжрэлийг сааруулах, саармагжуулах үүднээс Батлан хамгаалахын сайдын “Хувийн автомашины хэрэглээг хязгаарлах тухай тушаал гарсан тул маргаашаас хэрэгжилтийг нь шуурхай зохион байгуул.

Тушаалын хэрэгжилтийг хангахын тулд бүх шатны албан тушаалтнууд албан ажилдаа ирэх, буцахад хувийн автомашины хэрэглээг хязгаарлаж байгаа. Үүнийг зөв талаас нь ухамсарлуулан ойлгуулах хэрэгтэй. Нэгд, түгжрэл үүсгэж байна. Хоёрт, шатахууны эрэлтийг ихэсгэж, хомсдолыг бий болгож байна. Нөгөө талаас хувь хүний амьдралд ч багагүй зардал гарч байгаа. Иймээс нийтийн тээврээр зорчих, алслагдсан нэгтгэл, ангийн хувьд хүний тооцоог сайн хийсний үндсэн дээр албаны автобусны хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ үед хүнгүй орчинд маскаа тогтмол солих, хүн хоорондын зайг сайн барих, гар ариутгагчийг тогтмол авч явах, байнгын хэрэглээ болгох хэрэгтэй.

 

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

8 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

8 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

9 цагийн өмнө