Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

2021 оны 9 сарын 142021-09-14
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

Хандив тусламжийг салбар бүрээр нь ангилбал:

Screenshot (567).png
  • Хүмүүнлэгийн салбарт- 19 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн салбарт- 13 тэрбум төгрөг
  • Нийгэм-Эдийн засгийн салбарт- Нэг их наяд 190 тэрбум төгрөг.

Нийт зээл тусламжийн хэмжээ: Нэг их наяд 222 тэрбум төгрөг. Үүнээс 686 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр, 536 тэрбум төгрөг нь хандиваар цугларчээ. Үүнээс 21 аймагт халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл болон бусад эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаанд 10 гаруй тэрбум төгрөгийг ДЭМБ хандивлажээ. Тэгвэл Нийгэм-Эдийн засгийн салбарт ирсэн тусламжийн 812 тэрбум 677 сая төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас өгсөн байна. 170 тэрбум 940 сая төгрөгийг Дэлхийн банк олгосон.

Screenshot (568).png

Харин Ковид цар тахалтай тэмцэхэд хувийн сектороос 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс мөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт гурван тэрбум 600 орчим сая төгрөг цугларсан. Үүнээс хувь хүмүүсээс 427 сая төгрөг, байгууллагаас 3,1 тэрбум төгрөг цугларсан. 

hghgghhgghh.PNG

Санал болгох

ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Жишээлбэл, зарим аж ахуй нэгж и-баримт авах эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс 10 хувь хөнгөлүүлэх үү гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

6 өдрийн өмнө
Уул уурхайн салбараас 24 цаг тутамд 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

Монгол Улсын 1.6 сая иргэний амьдрал уул уурхайн салбарын орлоготой салшгүй холбоотой байдаг. Улсын төсөвт 24 цаг тутамд ₮8.1 тэрбумын орлого эрдэс баялгийн салбараас төвлөрдөг

6 өдрийн өмнө
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

7 өдрийн өмнө
ТАНИЛЦ: 16.3 их наядын өр үүсгэсэн төрийн өмчит компаниуд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал төрийн өмчит ААН-ийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн байна. 2019 онд 4.4 их наяд, 2018 онд 3.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Ингээд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийн жагсаалтыг хүргэе. 

8 өдрийн өмнө