Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн сайн халамж бол ажлын байр юм

2021 оны 9 сарын 142021-09-14
Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн сайн халамж бол ажлын байр юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах юм. Энэ онд 5000 залуусыг “Оролцоо” хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам төлөвлөсөн байна.

Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгох юм.

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасны дагуу “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа” гэж хэллээ. Мөн “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Мөн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэв.

“Оролцоо” төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар  сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна. Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.

Санал болгох

Туркийн Десбаш чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.

9 цагийн өмнө
АНУ-ын ҮАБЗ-ийн орлогч К.Кэмпбэлл чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлнэ гэлээ

АНУ-д ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

9 цагийн өмнө
Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, шатахуун импортлогчид хамтран шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Сар болгон гэрээний дагуу 28 мянган тонн АИ92 авах харилцан үүрэг хүлээсэн байдаг. Наймдугаар сарын сүүлээс нийлүүлж чадахаа больсноо мэдэгдсэн. Ёсдүгээр сард 17 мянган тооныг өгнө гэж мэдэгдсэн. Улмаар Хятадын талтай гэрээ хийсэн. ААН-үүд үлдэгдэл шатахууны нөөцийг авахаар гэрээ хийж, мөнгөө төлчихсөн. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийлүүлэх боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн. 

12 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр шатахуун импортлогчидтой яг одоо уулзаж байгаа бол Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж байна. Үүний дараа шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар талуудын нөхцөл байдал, хэлэлцээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж гарц, шийдлийг ярилцана. Уулзалт дууссаны дараа албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдийг нээлттэй мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулна гэж мэдээллээ. 

13 цагийн өмнө