Эрдэмтэд III дахь тунг хийх шаардлага байхгүй гэж дүгнэв

2021 оны 9 сарын 142021-09-14
Эрдэмтэд III дахь тунг хийх шаардлага байхгүй гэж дүгнэв

Анагаах ухааны тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүл болох The Lancet сэтгүүлд олон улсын хэсэг эрдэмтэд хамтран өгүүлэл нийтлүүлжээ. Энэ нийтлэлд Дельта хэлбэр маш хурдацтай тархаж буйг хүлээн зөвшөөрсөн цар тахлын энэ үед бүх нийтийг нэмэлт тунд хамруулах шааардлага байхгүй гэж үзсэн. 

Эдгээр эрдэмтдийн тайлбарласнаар нэмэлт тун, түүний хугацаатай холбоотой аливаа шийдвэр маш нарийн тооцоолсон үнэлгээ дүгнэлт, клиникийн болон тархвар судлалын дата мэдээллүүд дээр суурилж гарах ёстой. Үнэхээр цар тахлын тархалтыг бууруулах ач холбогдолтой нь бүрэн тогтоогдсон бол хийх ёстой. Товчхондоо нэмэлт тунг бүрэн үгүйсгээгүй ч хийх тухай шийдвэр гаргахын тулд илүү их, шинжлэх ухаанч мэдээлэл хэрэгтэй байсан гэж байна. 

Эдгээр эрдэмтдийн тайлбараар үндсэн 2 тунгийн үйлчлэл суларч байгаа гэх нотолгоо байхгүй тул нэмэлт тун шаардлагатай эсэх нь өөрөө асуулт болж байна. Үүнээс гадна зарим орон нөөцөө бүрдүүлж чадахгүй байхад зарим нь хэт ихээр нөөцлөх үзэгдэл гарч байгаа. 3 дахь тунг хийж эхэлснээр энэ үзэгдэл улам газар авч байна. 

Санал болгох

"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

2 өдрийн өмнө
Францад вакцинд хамрагдаагүй 3000 хүнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Францад вакцинд хамрагдахгүй бол ажлаас түдгэлзүүлэх журам гарсан. Нис хотын эмнэлгийн галын аюулгүй байдлын офицер Терри Пайсон шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлалаа. Тэрбээр вакциныг илт үгүйсгээгүй.

4 өдрийн өмнө
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Хааг хотод төвтэй ОУЭШ Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой өрчил агрсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

5 өдрийн өмнө
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

5 өдрийн өмнө