Эрдэмтэд үхрийг "жорлонд" шээлгэж сургажээ

2021 оны 9 сарын 142021-09-14
Эрдэмтэд үхрийг "жорлонд" шээлгэж сургажээ

Эрдэмтэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд үхрийг "жорлонд" шээлгэж сургажээ. Амьтан судлаачид үхрийг нялх хүүхэд шиг амархан сургаж болох тухай судалгаа хийсэн. Магадгүй хүүхдэд юм сургахаас ч илүү хялбар байж болох тухай мэдээлэв.

Эрдэмтдийн туршиж үзсэнээр 16 үхрийн 11 нь тусгай хашаанд шээж сурчээ. Ингэхдээ амттан ашиглан үхэрнүүдийг хашаанд оруулж, дадал суулгасан байна. Сургахад ердөө 15 хоног зарцуулсан. "Үхэр яг л 2-4 насны хүүхэдтэй адил" гэж Шинэ Зеландын Окландын Их Сургуулийн амьтдын зан үйл судлаач Линдсей Мэтьюс хэлэв. 

Шээсэнд азот агуулагддаг бөгөөд ялгадастай холилдоход аммиак болж байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг. Энэ нь мөн усыг бохирдуулж, агаарт хортой азотын исэл үүсгэж болзошгүй гэж эрдэмтэд онцолсон. Үхэр маш их шээдэг. Ганцхан үнээ өдөрт 8 литр галлон (30 литр) шээс ялгаруулдаг байна.

Researchers create a MooLoo to toilet train cows - SlashGear

Санал болгох

"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

1 өдрийн өмнө
Францад вакцинд хамрагдаагүй 3000 хүнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Францад вакцинд хамрагдахгүй бол ажлаас түдгэлзүүлэх журам гарсан. Нис хотын эмнэлгийн галын аюулгүй байдлын офицер Терри Пайсон шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлалаа. Тэрбээр вакциныг илт үгүйсгээгүй.

4 өдрийн өмнө
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Хааг хотод төвтэй ОУЭШ Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой өрчил агрсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

5 өдрийн өмнө
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

5 өдрийн өмнө