Афганистанд эмэгтэйчүүдийг дээд боловсрол эзэмшихийг зөвшөөрлөө

2021 оны 9 сарын 132021-09-13
Афганистанд эмэгтэйчүүдийг дээд боловсрол эзэмшихийг зөвшөөрлөө

Афганистанд өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулагдсан Засгийн газрын Боловсролын сайд Абдул Баки Хаккани цаашид шинэ Засгийн газрын боловсролын асуудлаар баримтлах бодлогыг нийтэд танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор хамгийн ихээр анхаарал татаж буй асуудал бол эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийн асуудал. 

Тэгвэл Талибан бүлэглэл буюу шинэ Засгийн Газар эмэгтэйчүүдийг дээд боловсрол хүлээн зөвшөөрнө, цаашлаад төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж, эрдмийн зэрэг хамгаалахыг нь зөвшөөрөхөө мэдэгдлээ. Гэхдээ Талибан бүлэглэл оюутнуудыг хүйсээр тусгаарлан сургах буюу тусад нь суулгах бодлого баримтална. Түүнээс гадна сургалтад хамрагдаж, боловсрол эзэмших эмэгтэйчүүд заавал Исламын шашны уламжлалын дагуу толгойгоо далдлах, гивлүүр зүүх шаардлагатай. 

Мөн боломжтой бол эмэгтэйчүүдэд эмэгтэй багш, эрэгтэйчүүдэд эрэгтэй хичээл заах зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Хичээлийн хөтөлбөр нь харилцан адилгүй байх ч магадлалтай байна. Мэдээж Талибан бүлэглэл Афганистанд төрийн эрхийг авсантай холбоотойгоор хамгийн эхээр анхаарал татаж буй асуудлуудын нэг нь зарим нийгмийн бүлгийн эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал. 

Хэрвээ Талибанчууд 20 жилийн өмнөх шигээ хатуу засаглалыг тогтоохыг оролдвол нэн түрүүнд эмэгтэйчүүдийн суралцах эрх хязгаарлагдах магадлалтай байсан. Харин шинэ Засгийн газар хэдийгээр хүйсээр тусгаарлах боломж эмэгтэйчүүдийн сурах эрхийг хангахаа мэдэгдэж буй нь нэг талаасаа нааштай мэдээлэл. Гэхдээ бодит байдал дээр энэ мэдэгдэл нь хэрэгжих эсэх нь тусдаа анхаарал татах асуудал. Мэдээж Талибан өмнө нь төрийн эрх барьж байсан үетэй харьцуулахад дэлхий ертөнц өөр болсон. Талибан бүлэглэл ч шинэ Засгийн газраа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тулгарна. Тиймээс өмнө нь засаг барьж байсан үе шигээ хэт хатуу дэглэм сахиулах боломж хязгаарлагдмал.

Санал болгох

"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

1 өдрийн өмнө
Францад вакцинд хамрагдаагүй 3000 хүнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Францад вакцинд хамрагдахгүй бол ажлаас түдгэлзүүлэх журам гарсан. Нис хотын эмнэлгийн галын аюулгүй байдлын офицер Терри Пайсон шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлалаа. Тэрбээр вакциныг илт үгүйсгээгүй.

4 өдрийн өмнө
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Хааг хотод төвтэй ОУЭШ Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой өрчил агрсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

5 өдрийн өмнө
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

5 өдрийн өмнө