Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд халдвар хурдацтай тархаж байж магадгүй гэлээ

2021 оны 9 сарын 132021-09-13
Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд халдвар хурдацтай тархаж байж магадгүй гэлээ

Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд халдвар хурдацтай тархаж байж магадгүй гэх мэдээлэл гадны хэвлэлээр гарч эхэлсэн. Эргэлзээ хаа сайгүй гарч байгаа ч үүнийг нотлох ямар нэг тоо баримт одоогоор байхгүй байна. Нөгөө талаасаа үүнд өгч буй шинжлэх ухааны үндэстэй тайлбарууд хангалтгүй байгаатай холбоотой. 

Тухайлбал, одоогоор вакцинд хамрагдсан, хамрагдаагүй хүмүүсийн хооронд дундаж үзүүлэлтээрээ халдвар авах эрсдэл нь хэр хол зөрүүтэй болох, бусдад халдаах эрсдэл нь вакцин хийлгэснээр хэрхэн өөрчлөгдөх эсэх асуудлууд анхаарал татсан хэвээр. Үүнээс үүдэн вакцинд хамрагдсан хүмүүс өөрийгөө яаж хамгаалахаа мэдэхгүй эргэлзээтэй байгаа юм. 

Албаны эх сурвалжуудын хувьд хэдийгээр нарийн тоо баримт хараахан гаргаагүй байгаа ч нийт хүн амын дунд вакцинд хамрагдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тул халдвар авсан хүмүүсийн олонх нь вакцинд хамрагдсан хүмүүс байхыг хэвийн зүйл гэж тайлбарлаж байна. 

Аливаа вакцин, эм тарианы үр дүнгийн түвшин практик дээр доогуур байх тохиолдол бий. Тиймээс вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд халдвар өндөр байгаа гэх эргэлзээ гарах нь 2 хүчин зүйлтэй байж болно. Нэгдүгээрт, дельта хувилбар,  хоёрдугаарт иргэдийн хандлага юм.

Эх сурвалж: https://www.bloomberg.com

Санал болгох

"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

1 өдрийн өмнө
Францад вакцинд хамрагдаагүй 3000 хүнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Францад вакцинд хамрагдахгүй бол ажлаас түдгэлзүүлэх журам гарсан. Нис хотын эмнэлгийн галын аюулгүй байдлын офицер Терри Пайсон шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлалаа. Тэрбээр вакциныг илт үгүйсгээгүй.

4 өдрийн өмнө
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Хааг хотод төвтэй ОУЭШ Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой өрчил агрсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

5 өдрийн өмнө
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

5 өдрийн өмнө