Л.Оюун-Эрдэнэ: Гурав дахь тунгаа хийлгэж, хамтдаа шинэ жил тэмдэглэе

11
2021 оны 9 сарын 132021-09-13
Л.Оюун-Эрдэнэ: Гурав дахь тунгаа хийлгэж, хамтдаа шинэ жил тэмдэглэе

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт боллоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбоодын тавьсан асуултад хариулт өгч байна. 

-Арьс ширний зөвлөгөөн болно. Үүнд ирж оролцоочээ гэсэн. Үүнд би оролцоно. Хөдөө аж ахуйн сайд тэмдэглээд авчих. Урьд нь эмээлт дээр очих амлалт өгсөн. Амлалтдаа хүрч очно. 

-2022 оноос хогийг дахин боловсруулах үйлдвэр баригдана. 

-Ноос ноолуурын зээлийн санхүүжил хоёрдугаар сараас өмнө олгодог байх талаар ярилцсан. 

-Зоорийн асуудлыг дэмжиж ажиллана. 

-Нүүрс тээврийн жолоочидтой холбоотой асуудал гарч байгаа. Бид төмөр замаар экспортоо гаргах чиглэлд стратегийн шинэчлэл хийгдэж байгаа. УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяатай холбоотой нугалаа үүсгэж байгаа маргааны асуудлыг сонссон. Тэрийг бид нягталж үзсэн. Шаардлагатай бол хариуцлага тооцоод явна. Нэг ёсондоо бол төр нугалаа үүсгэхгүй байх талд ажиллана. 

-Төсвийн рефром хийгдэнэ.

-Цахим шинэчлэл хийхээр ажиллаж байна. Үүний хүрээнд цагдааг роботжуулах том тогтолцооны реформыг "Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд 2022 онд багтааж хийхээр байна. 

-Цар тахалтай тэмцэнэ. Цаашид аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг эрхэмлэнэ. Ковидын бүүстэр тунгаа оны өмнө хийлгэцгээе. Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглье. Түрүүн П.Батсайхан ерөнхийлөгч үнэн хэлсэн. Дэлхий цар тахлыг давсан даваагүй гэж хоёр хуваагдана. Монгол улс чадсан улс байх ёстой. 

Санал болгох

Туркийн Десбаш чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.

9 цагийн өмнө
АНУ-ын ҮАБЗ-ийн орлогч К.Кэмпбэлл чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлнэ гэлээ

АНУ-д ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

10 цагийн өмнө
Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, шатахуун импортлогчид хамтран шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Сар болгон гэрээний дагуу 28 мянган тонн АИ92 авах харилцан үүрэг хүлээсэн байдаг. Наймдугаар сарын сүүлээс нийлүүлж чадахаа больсноо мэдэгдсэн. Ёсдүгээр сард 17 мянган тооныг өгнө гэж мэдэгдсэн. Улмаар Хятадын талтай гэрээ хийсэн. ААН-үүд үлдэгдэл шатахууны нөөцийг авахаар гэрээ хийж, мөнгөө төлчихсөн. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийлүүлэх боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн. 

12 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр шатахуун импортлогчидтой яг одоо уулзаж байгаа бол Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж байна. Үүний дараа шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар талуудын нөхцөл байдал, хэлэлцээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж гарц, шийдлийг ярилцана. Уулзалт дууссаны дараа албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдийг нээлттэй мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулна гэж мэдээллээ. 

13 цагийн өмнө