Л.Энх-Амгалан: "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг хариуцсан ажилтан яаманд байна

2
2021 оны 9 сарын 152021-09-15
Л.Энх-Амгалан: "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг хариуцсан ажилтан яаманд байна

БШУ-ы сайд Л.Энх-амгалан 25-р суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагын нэвтрүүлэгт өчигдөр оролцсон.

Тэрбээр тус нэвтрүүлгийн үеэр "Би яамандаа бүтцийн өөрчлөлт/цомхотгол хийх гэж байгаа. 122 хүнээс 50 хувь нь ажил хийхгүй байхад татвар төлөгчдийн мөнгийг тэр хүмүүст үрмээргүй байна. Наанадаж үүнийг өөрөөсөө эхлүүлж байгаа. Сайд хоёр зөвлөх, хоёр нарийн бичигтэй байдаг. Би нэг нарийн бичиг, зөвлөхтэй ажилладаг. Түүнчлэн манай яаманд зөвхөн шагнал хариуцсан нэг ажилтан байна. Өөрөөр хэлбэл "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг хариуцсан ажилтан яаманд ажиллаж байна гэсэн үг. Энэ мэтчилэн ажил хийдэггүй 30 хүнээс,  30 сайн багш надад илүү хэрэгтэй. Энэ хэмнэсэн мөнгөөр ядаж 30 багшийн цалинг нэммээр байна. Төрийн албаны зөвлөл эхэндээ энэ саналыг дэмжихгүй гэсэн утгатай хариу өгч байсан. Хамгийн сүүлд энэ саналыг хүлээн зөвшөөрсөн" гэлээ.

Үүнээс гадна боловсролын реформ хийхтэй холбоотой мэдээлэл өгсөн. Тэрбээр "Хүүхдүүдийг олимдиадад бэлдэхээс илүү хүн болгох, амьдралд бэлдэх хэрэгтэй. Үүнд үндэслэж боловсролын реформ хийх хэрэгтэй байна. Одоогоор 22 мянган ажиллах хүчний хомстол үүссэн. Гэхдээ ажиллах хүн байхгүй дээ биш. Ажиллахыг хүсэхгүй байгаад гол учир байна. Өнөөдөр ажил олгогчийн шаардлага дипломноос илүүтэй хувь хүний төлөвшил, ур чадвар болчихсон. Ингээд харахаар бид хөтөлбөрийн шинэчлэлээ хувь хүн рүү нь чиглэсэн байдлаар шинэчилж байж чадварлаг боловсон хүчинг бэлтгэж чадна" гэв. 

Санал болгох

Туркийн Десбаш чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.

9 цагийн өмнө
АНУ-ын ҮАБЗ-ийн орлогч К.Кэмпбэлл чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлнэ гэлээ

АНУ-д ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

9 цагийн өмнө
Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, шатахуун импортлогчид хамтран шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Сар болгон гэрээний дагуу 28 мянган тонн АИ92 авах харилцан үүрэг хүлээсэн байдаг. Наймдугаар сарын сүүлээс нийлүүлж чадахаа больсноо мэдэгдсэн. Ёсдүгээр сард 17 мянган тооныг өгнө гэж мэдэгдсэн. Улмаар Хятадын талтай гэрээ хийсэн. ААН-үүд үлдэгдэл шатахууны нөөцийг авахаар гэрээ хийж, мөнгөө төлчихсөн. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийлүүлэх боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн. 

11 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр шатахуун импортлогчидтой яг одоо уулзаж байгаа бол Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж байна. Үүний дараа шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар талуудын нөхцөл байдал, хэлэлцээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж гарц, шийдлийг ярилцана. Уулзалт дууссаны дараа албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдийг нээлттэй мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулна гэж мэдээллээ. 

13 цагийн өмнө