Дуучин Т.Ариунаа нөхөр Г.Буяндоржийн хамт УПЕГ-ын гадна хугацаагүй суулт зарлаж байна

2021 оны 9 сарын 152021-09-15
Дуучин Т.Ариунаа нөхөр Г.Буяндоржийн хамт УПЕГ-ын гадна хугацаагүй суулт зарлаж байна

МУГЖ Т.Ариунаа нөхөр Г.Буяндоржийн хамт УПЕГ-ын гадна хугацаагүй суулт зарлаж байна. 

МУГЖ Т.Ариунаа "Хэзээ энэ хонгилын прокурорыг цэвэрлэнэ, тэр хүртэл суулт зарлаж байна. Өнөөдөр харагдаж байгаа нь Г.Буяндоржийн гэр бүл боловч, хохирсон маш олон гэр бүл байдаг юм билээ. Хэлмэгсдийн хөшөөний гадна суулт зарлаж байхад, маш олон гэр бүл хандаж ирж байсан. Бидний гэр бүлийн тусгаар тогтнол үнэхээр алдагдсан. Тиймээс бид нарын амьдралыг хэвийн энгийн амар тайван болготол нь суулт үргэлжилнэ"гэв. 

Г.Буяндорж "Намайг бол 10 дахь жилдээ шалгаж байгаа. Би нийтдээ 16 удаагийн шүүх хурлаар орсон. 409 хоног буюу нэг жил 2 сар цагдан хоригдсон. 5 зүйл ангиар шалгагдсан. Бүх зүйл цагаагдсан. Өнөөдөр Ц.Батболд, Чинбат прокурор миний хохирсон хэргийн гомдлыг шүүх рүү явуулахгүй гэж амь тэмцэж байна. Энэ хонгилын прокуроруудыг нураахгүй л бол ард иргэд дийлэхгүй. Нийслэлийн прокурор зөвхөн миний эсрэг ажиллаж байна. Монгол Улсад ажиллаж амьдрахад манай гэр бүл хэцүү байдалд орж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авлига нэхсэн прокурорыг нэрлэ гэж байгаа. Би 100 мянган доллар нэхсэн прокурорыг хэлж байгаа. Өмнөх ерөнхийлөгчид хандсан ч шалгаж чадахгүй бүрэн эрх нь дууссан. Одоогийн ерөнхийлөгчид дахиад ч хандана. 

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

7 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

7 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

8 цагийн өмнө