МУГТ Э.Цэндбаатар ДАШТ-нд явах хүсэлтээ олимпын хороонд хүргүүллээ

2021 оны 9 сарын 152021-09-15
МУГТ Э.Цэндбаатар ДАШТ-нд явах хүсэлтээ олимпын хороонд хүргүүллээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар дэлхийн аваргад явах хүсэлтээ олимпын хороонд хүргүүллээ.

Уг хүсэлтээ Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон тамирчны комиссын дарга Д.Отгондалай нарт хүргүүлсэн байна. 

Олимпын хорооны албан хэргийн ажилтан хүсэлтийн хариуг ажлын 15 хоногт гарна гэв. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын дундуур болно. Тиймээс аль болох хурдан шийдвэрлэж өгөхийг Э.Цэндбаатар хүслээ. 

МУГТ Э.Цэндбаатар" Миний эрхийг хамгаалдаг ийм байгууллага байдаг гэж өнөөдөр л мэдлээ. Өнөөдөр Хүслэн ах надад хэлж зөвлөсний дагуу ирж хүсэлтээ өглөө. Хүн ер нь өөрийнхөө төлөө явахгүй бол, хэн ч миний төлөө байхгүй. Тиймээс өөрийн биеэр тамирчны эрхийг хамгаалдаг олимпын хороонд хандлаа. Хариуг минь хурдан гаргаж өгөхийг олимпын хорооноосоо хүсч байна. Би бэлтгэлээ таслахгүй сайн хийж байгаа" гэлээ. 

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө