MeToo хөдөлгөөнийхөн Жуковын газрын асуудлаарх өргөдлийн хариугаа АТГ-аас нэхэмжиллээ

2021 оны 9 сарын 152021-09-15
MeToo хөдөлгөөнийхөн Жуковын газрын асуудлаарх өргөдлийн хариугаа АТГ-аас нэхэмжиллээ

БЗД-ийн нутаг дэвсгэр, Жуковын талбайн арын хэсгийн газрын маргааны асуудал 10 гаруй жил болсон. Тэгвэл "MeToo Mongolia" хөдөлгөөний зүгээс энэ асуудал авлига хээл хахуулийн шинж чанартай байж болзошгүй гэж үзэн АТГ-т хандсан. Өнөөдөр тэд өгсөн өргөдлийн хариугаа нэхэмжилж АТГ-т очлоо.

Дуучин М.Нарантуяа фейсбүүк шууд дамжуулалтын үеэр хэлэхдээ "Жуковын нийтийн эзэмшлийн талбайд барилга, байгууламж барих гэж буйтай холбоотой асуудлаар АТГ-т ирсэн байна. Бусдад авлига өгч тухайн газрыг авсан байж болзошгүй асуудлаар өмнө нь хандсан. Өргөдлийн хариуг АТГ-аас ирэх даваа гарагт өгнө гэлээ. 

Манай хөдөлгөөний зүгээс АТГ-т таван зүйл бүхий саналт хүсэлт гаргасан. Үүний нэг нь Жуковын газартай холбоотой асуудал. Тухайн газрыг нэг хэсгийг "Саран ээж" холбоо, нөгөө хэсгийг нь "Алхана трейд" ХХК, "Хүрээ инвест" ХХК, "Мэргэ ван" гэх компаниуд эзэмшдэг. "Алхана трейд" компанийн улсын бүртгэлийг шүүж үзвэл хувьцаа эзэмшигчдийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Уг нь Ерөнхий сайд энэ хэсгийн газрыг нийтийн эзэмшлийн талбай болгож, газрын зөвшөөрлийг цуцлахыг үүрэг болгосон. Энэ компаниудын асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр бид энэ газрыг чөлөөлж, нийтийн эзэмшлийн талбай болгохоор тухайн хэсэгт оршин суудаг 200 хүний гарын үсэг цуглуулаад байна. Түүнчлэн СӨХ-ны дарга болон зарим оршин сууугчдад хахууль өгсөн байж болзошгүй асуудлаар АТГ-т шалгуулахаар өглөө. Энэ газрыг чөлөөлж сэргээн засварла, бүр чадахгүй бол бид өөрсдөө тохижуулъя. Хэн нэгнийг шантааж хийж хэдэн төгрөг авах гэж байгаа хүмүүс мэт биднийг харагдуулж байна" гэлээ. Өмнө нь тус хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой гэх хүчирхийллийн асуудлыг хөндсөн. 

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

8 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

9 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

9 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

9 цагийн өмнө