80 настай Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа нар хашаандаа 33 төрлийн мод, бут тарьдаг

2021 оны 9 сарын 162021-09-16
80 настай Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа нар хашаандаа 33 төрлийн мод, бут тарьдаг

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэд Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа гуай нар 2001 онд анх хашаандаа үхрийн модны бут тарьж эхэлснээс хойш одоо 33 төрлийн мод жимсний бут тарьж байна. Жилдээ тарьсан мод бутнаасаа багагүй ургац авдаг. Түүнийгээ өөрсдийн хэрэглээнд хэрэглэхээс гадна хүмүүс жилийн өмнөөс захиалга өгч хоёр хөгшний тарьсан жимсийг худалдан авдаг байна. Эдний хашаанд үхрийн нүд мойл чацарганы бутнаас гадна тошлой, хар чавганы бут ч байдаг тэдгээр бутнаасаа хэдийнээ ургацаа аваад эхэлсэн. 

Screenshot (593).png
Дархан сумын иргэн Д.Гончигсүрэн

Дархан сумын иргэн Д.Гончигсүрэн "Энэ жил 30 гаруй кг тошлой, 300 орчим кг чацаргана хураасан. Мод тариад тэр нь үр жимсээ өгөхөөр сэтгэл тэр хэмжээгээр их сайхан болдог юм байна. Ингэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэж ёстой үнэн үг шүү" гэлээ.

Screenshot (594).png

Хүн хүсэх л юм бол хашаандаа ямар ч мод бут тарьж болдог юм байна гэж Д.Гончигсүрэн гуай хэлсэн. Түүний хувьд өглөө бүр хашаагаа тойрч алхан хувинтай усаа барьж модоо услах нь өөрт нь дасгал болдог, хашаанд гарч ирж амьдарсан 20 жилийн хугацаанд өвчин гэдгийг мартсан гэж байлаа. Мөн түүний болон ханийнх нь хувьд хашаан дахь мод бут нь үр хүүхэд шиг санагддаг. Ургацаа хураах үед байгалийн хишиг хэзээ ч багаддаггүй гэдгийг хамгийн их мэдэрдэг гэдгийг хэлсэн юм. 

Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа нарын хувьд өөрсдийн тарьсан мод бутнаас үндэслүүлэн ойр тойрныхоо хөршүүдэд болон хүүхдийн зуслан зэрэгт өгчээ. Тэдэнд хашаандаа дахин өөр төрлийн мод тарих сонирхол, зорилго байгаа.

Санал болгох

Зорчигчийн галт тэрэг маргаашаас өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн 2021 оны 10-р сарын 16-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Мөн тасалгаат вагон явж эхэлсэн гэж УБТЗ-аас мэдээллээ.

20 цагийн өмнө
Маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орж ХҮЙТЭРНЭ

Маргааш буюу энэ сарын 14-ний өдөр газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

3 өдрийн өмнө
Манзуширын хийдийн гадна талыг орчин үеийн шийдлээр тохижууллаа

Манзуширын хийд дэх музейн гадна тохижилт, эко соруулдаг 00, ангилдаг хогийн савыг хамгийн сүүлийн үеийн шийдлээр хийж тохижууллаа. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан улсын төсвийн хөрөнгөөр энэ ажил хийгджээ. Манзушир хийд нь манай улсад цөөн тоогоор үлдсэн эртний сүм хийдийн туурь юм.

15 өдрийн өмнө
Завханд баавгай адуу идэж, олноор үзэгдэх болжээ

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн,  09 дүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

17 өдрийн өмнө