АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

2021 оны 9 сарын 162021-09-16
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

Энэ үйл явдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Байден гурван улсын хамтын ажиллагааны түүхэн алхам гэж тодорхойлж байна. Харин Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон энэ түншлэлийг бий болгосноор бүс нутаг илүү аюулгүй болно гэж дүгнэсэн. Мөн Энэтхэг-Номхон далайн бүсэд энх тайван, тогтвортой байдлыг урт хугацаанд бэхжүүлэх нь нэн чухал болохыг гурван улс ухамсарлаж байгаа гэж зарласан. Энэ хүрээнд хамгийн чухал алхмуудын нэг нь  Австрали Улсыг цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой болоход АНУ болон ИБУИНВУ дэмжлэг үзүүлэх тухай асуудал юм. 

Австрали Улсын хувьд Үндэстэн дамнасан группийн гишүүн орон тул цөмийн зэвсэг эзэмших боломжгүй. Тус гэрээний дагуу АНУ, Их Британи гэсэн цөмийн гүрнүүд ч мөн бусдад цөмийн зэвсгийг дамжуулах боломжгүй. Харин шинээр бий болж буй түншлэлийн хүрээнд цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой болох гэж байна. 

Гурван гүрэн энэ хамтын ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхдөө ямар нэг байдлаар БНХАУ эсвэл өөр ямар нэг улс гүрнийг нэр заагаагүй. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харахад энэ хамтын ажиллагаа БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй нөлөөг тэлэхэд чиглэсэн нь ойлгомжтой. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын нөлөө хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь бусад улс гүрнүүдийн ашиг сонирхолд харшилж эхэлсэн. Тухайлбал АНУ-ын дэлхийд манлайлагч байх ашиг сонирхол.

Австралийн Өмнөд Номхон далайд давамгай байдлаа хадгалах ашиг сонирхол6 Тиймээс олон асуудлаар БНХАУ эдгээр орнуудтай зөрчилдөж байгаа. Цар тахлын гарал үүсэлтэй холбоотой асуудлыг хамгийн идэвхтэй хөндөж буй орнууд нь ч АНУ, Австрали болоод байгаа.  
 

Санал болгох

Өнөөдөр хөхний даруулгагүй өдөр тохиож байна

Жил болгоны аравдугаар сарын 13-ны өдрийг дэлхийн эмэгтэйчүүд хөхний даруулгагүй өнгөрүүлдэг.

3 өдрийн өмнө
"Squid game" киноноос бодит утасны дугаар гардаг хэсгийг хасахаар болжээ

Netflix-ээр цацагдсан БНСУ-ын "Squid game" кино хамгийн олон үзэгчтэй цувралын нэг болсон. Тус кинонд нэгэн эмэгтэй утас андуурч залгасан байна гэж хэлдэг хэсэг бий. Тэгвэл тус цувралаас тухайн хэсгийг хасахаар болжээ.

9 өдрийн өмнө
Өдгөө 40 настай Сун Хэ-гюгийн тоглосон шинэ кино ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

Солонгосын ээлжит олон ангит цуврал "Now, We are breaking up" ирэх сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ. Тус кино нийт 16 ангитай. Ту киноны гол дүрд Сун Хэ-гю, Жан Ки Ён, Ким Жу Хун, Чой Хи Сэ нар тоглосон ба Солонгосын SBS телевизээр долоо хоног бүрийн баасан, бямба гаригт 22:00 цагаас гарах юм. Үзэгчдийн хүсэн хүлээсэн энэ кино хайр дурлал, салалтын тухай өгүүлнэ. Сун Хэ-гю нь тус кинонд дизайнерийн дүрд, харин Жан Ки Ён нь алдартай гэрэл зурагчны дүрд тогложээ. Өдгөө 40 настай Сун Хе-гю Зочид буудлын эзэн, Амьдралын ээдрээ, Миний байшин ОАК-ны эмэгтэй гол дүрд тоглож олонд танигдсан юм.

10 өдрийн өмнө
Холливудын арын албаны ажилчид ажил хаялт зарлажээ

яг л амьтан шиг харьцаж байна хэмээн ярьсан байна.

11 өдрийн өмнө