Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

2021 оны 9 сарын 162021-09-16
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Гааг хотод төвтэй Олон улсын эрүүгийн шүүх Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой зөрчил гарсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

Энэ бол нэн түрүүнд хүний эрхийн байгууллагуудын хувьд эерэг мэдээ. Учир нь энэ кампанит ажилтай холбоотой асуудал олон жилийн хугацааг дамнан хөндөгдөж байна. Ерөнхийлөгч Дутерте анх эрх мэдлийг авснаа даруйдаа Хар тамхины эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлж, түүнийгээ дайн гэж тодорхойлж, хар тамхины худалдаа наймаа эрхэлж буй болон хэрэглэж буй этгээдүүдийг шууд буудан хөнөөх чиглэлийг хүчний байгууллагуудад өгсөн. Гэтэл үүнээс үүдэн зөвхөн албан тоо баримтаар 6,000 гаруй хүн амиа алдсан.

Эдгээрийн дунд нэг талаасаа үнэхээр архи тамхины бүлэглэлүүдтэй хамааралтай этгээдүүд байсан байж болох ч нөгөө талаасаа гэм зэмгүй хүмүүс хэлмэгдэж, амиа алдсан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үздэг. Түүнээс гадна эдгээр хүмүүсийн дунд насанд хүрээгүй хүүхдүүд байсан гэх мэдээллүүд ч бий. Тиймээс зарим хохирогчдын ар гэрийнхэн, хүний эрхийн байгууллагууд энэ асуудлыг олон жил идэвхтэй хөндөж, үр дүнд нь Олон улсын эрүүгийн шүүх энэ үйл ажиллагааг хууль ёсны хууль сахиулах ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргаж, шалгаж эхэллээ. 

Анх хэрэг үүсгэх тухай асуудал 6 сараас хөндөгдөж Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Фату Бенсуда Филиппиний төрийн байгууллагууд, тэр дундаа хүчний байгууллагууд хууль сахиулах үйл ажиллагааны нэрийн доор олон мянган хүний аминд хүрсэн гэж үзэж шүүхэд хандсан. Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүхийн 3 шүүгч хуралдаж хэргийг шалгах шийдвэр гаргалаа. Ерөнхийлөгч Дутертегийн хувьд энэ шалгалтыг ямар хэрэггүй зүйл гэж үзэж буйгаа илэрхийлж, Олон улсын эрүүгийн шүүхийн бүрэлдэхүүнийг сүрдүүлсэн хэв шинжтэй үгийг хүртэк хэлээд амжсан. 

Тэгвэл түүний хуулийн зөвлөх Сальвадор Панела ч мөн адил Дутертегийн ЗЗ энэ хяналт шалгалтын үйл явцад оролцохгүй, хамтарч ажиллахгүй гэсэн мэдэгдэл хийлээ. Өөрөөр хэлбэл ОУЭШ-ийн хянан шалгах багийн гишүүдийг хилээр нэвтрүүлэхгүй байх магадлал өндөр байна. Ерөнхийлөгч Дутертегийн хувьд Олон улсын эрүүгийн шүүхээс айхгүй байгаа гэдгээ удаа дараа илэрхийлдэг. Гэхдээ бодит байдал дээр нөхцөл байдал өөр байх магадлалтай. Тухайлбал, эрх мэдэлтэй үлдэхийг оролдож байна. Үүнийг нь Олон улсын эрүүгийн шүүх болон бусад байгууллагын шалгалтад өртөхөөс сэргийлж буй үйлдэл гэж шинжээчид үзэж байна.

Санал болгох

Өнөөдөр хөхний даруулгагүй өдөр тохиож байна

Жил болгоны аравдугаар сарын 13-ны өдрийг дэлхийн эмэгтэйчүүд хөхний даруулгагүй өнгөрүүлдэг.

3 өдрийн өмнө
"Squid game" киноноос бодит утасны дугаар гардаг хэсгийг хасахаар болжээ

Netflix-ээр цацагдсан БНСУ-ын "Squid game" кино хамгийн олон үзэгчтэй цувралын нэг болсон. Тус кинонд нэгэн эмэгтэй утас андуурч залгасан байна гэж хэлдэг хэсэг бий. Тэгвэл тус цувралаас тухайн хэсгийг хасахаар болжээ.

9 өдрийн өмнө
Өдгөө 40 настай Сун Хэ-гюгийн тоглосон шинэ кино ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

Солонгосын ээлжит олон ангит цуврал "Now, We are breaking up" ирэх сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ. Тус кино нийт 16 ангитай. Ту киноны гол дүрд Сун Хэ-гю, Жан Ки Ён, Ким Жу Хун, Чой Хи Сэ нар тоглосон ба Солонгосын SBS телевизээр долоо хоног бүрийн баасан, бямба гаригт 22:00 цагаас гарах юм. Үзэгчдийн хүсэн хүлээсэн энэ кино хайр дурлал, салалтын тухай өгүүлнэ. Сун Хэ-гю нь тус кинонд дизайнерийн дүрд, харин Жан Ки Ён нь алдартай гэрэл зурагчны дүрд тогложээ. Өдгөө 40 настай Сун Хе-гю Зочид буудлын эзэн, Амьдралын ээдрээ, Миний байшин ОАК-ны эмэгтэй гол дүрд тоглож олонд танигдсан юм.

10 өдрийн өмнө
Холливудын арын албаны ажилчид ажил хаялт зарлажээ

яг л амьтан шиг харьцаж байна хэмээн ярьсан байна.

11 өдрийн өмнө