Ковидоор өвчилсөн хүн гэртээ эмчилгээ хийлгээгүйгээс хүндэрч, цусаар бөөлжжээ

2021 оны 9 сарын 152021-09-15
Ковидоор өвчилсөн хүн гэртээ эмчилгээ хийлгээгүйгээс хүндэрч, цусаар бөөлжжээ

Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны иргэн коронавирусээр өвчилж, эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ байсаар хүндэрч цусаар бөөлжжээ. Тухайн иргэн коронавирусийн халдвар аваад 10 хоносон бөгөөд хүндэрчихсэн байхад дуудлагаар ирсэн эмч нь эмнэлэгт хэвтүүлэхгүй гэсэн байна.

Өвчилсөн иргэн 59 настай эрэгтэй бөгөөд амьсгалын гүн дутмагшилд орж, хоёр литр гаруй цусаар бөөлжсөн байгаа талаар ар гэрийнх нь зүгээс лайв хийж мэдээлжээ. Мөн эмнэлэг хүлээж байгаа хүнд эмчилгээний багц өгөхгүй гэсэн байна. БНХАУ-ын синофарм үйлдвэрийн вакцины хоёр тун хийлгэжээ. 

Энэ хүний талаар эрүүл мэндийн яамнаас тодруулахад: Сонгинохайрхан дүүргийн  эрүүл мэндийн төвөөс дараах мэдээлэл ирсэн. Энэ хүн циррозын шалтгаанаар ходоодноос цус алдсан хүн байна. Энэ шалтгаанаар эмнэлэг дээр ирээд тест өгөөд эерэг гарсан хүн байна. Ор хүлээж байгаад одоо хэвтсэн гэсэн мэдээлэл өгсөн"гэв. 

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

8 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

8 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

9 цагийн өмнө