Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад оролцуулахаар иргэд гарын үсэг цуглуулж байна

2021 оны 9 сарын 152021-09-15
Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад оролцуулахаар иргэд гарын үсэг цуглуулж байна

Азийн хошой аварга, ДАШТ-ний хүрэл медальт, Токиогийн олимпын 5-р байрын шагналт, МУГТ Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад оролцуулахыг шаардаж иргэд гарын үсэг цуглуулж байна. Цахим орчинд Э.Цэндбаатарыг дэмжигчдийн групп гэж байгуулагдсан. Энэ группээс ирэх сард болох боксын дэлхийн аваргад Э.Цэндбаатарыг оролцуулахаар спортын төв ордны урд гарын үсэг цуглуулж байгаа юм. 

“Эксклюзив” брендийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг санаачилж уг хөдөлгөөнийг эхлүүлж байгаа аж. Тэрээр спортын төв ордны урд Э.Цэндбаатарыг дэмжиж байгаа иргэд гарын үсэг цуглуулахыг уриалж байна. 

Г.Майцэцэг "Өчигдөр орой Улаанбал нэвтрүүлгийг улс орон даяар үзүүлсэн. 25 настай хүүхэд амьдралд алдаж онох үе байна. Хамгийн гол нь алдаагаа ухамсарлаад уучлал гуйж байгаа нь маш том ёс зүй юм. Бид ёсзүй шаардмаар байгаа бол дээрээс эхлэх ёстой гэж бодож байна. Мянган мянган үзэгчдийн өмнө бүх зүйлээ ичиж санаа зовохгүйгээр ярьж, хоёр охин, Монголын ард түмнийхээ нэрээр архи гэдэг зүйлийг амсахгүй гэж амлалт өгч байгааг бид бүгд харсан. Э.Цэндбаатар гэж хүүг Монголын ард түмэн уучилж байна. Өчигдрийн нэвтрүүлгийг үзсэн маш олон хүн Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад явуулахыг хүсч байгаа. Тиймээс өөрсдийн санаачлагаар ирж гарын үсэг зурж байна"гэв. 

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө