Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралд цахимаар оролцоно

2021 оны 9 сарын 152021-09-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралд цахимаар оролцоно

Тажикстаны нийслэл Душанбед Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын хурал энэ сарын 17-нд болно. ШХАБ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан тус хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан нар очихоор болжээ.

Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Хятадын тэргүүн Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар онлайнаар оролцохоор болсон байна. Тус хуралдаанаар 20 жилийн ажлаа дүгнэхээс гадна бүс нутгийн асуудлаар санал солилцож, "Ковид 19-ийн хямралаас эдийн засгаа хэрхэн сэргээх талаар хэлэлцэх юм. Саудын Араб, Египет, Катар улсуудад яриа хэлэлцээний түншийн статус олгох юм байна. 

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

7 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

7 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

7 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

8 цагийн өмнө