Apple компани манай улсын цагаар өнгөрсөн шөнө Apple Watch Series 7, iPhone 13 болон iPhone 13 mini загварыг танилцуулжээ.
Өөрчлөлтүүдээс дурдвал:
- iPhone 13 ухаалаг гар утасны камерын байрлал нь бага зэрэг өөрчлөгдөж диагональ болсон
- Бүрэн цэнэгээр ажиллах хугацаа 1.5-2.5 цагаар уртассан
- Гадаад байдлын хувьд өмнөх загваруудтай төстэй ч үл ялиг зузаан
- Өнгөний сонголтод ягаан өнгө нэмэгдсэн
- Дэлгэцийн өнгө 28 хувиар тодорч гэрэл ялгаруулалт нь нэмэгдсэн
-
Хэмжээний тухайд iPhone 13 6.1 инч, iPhone 13 Mini 5.4 инч
-
Бусад ухаалаг утаснуудтай харьцуулахад 30 хувь илүү хурдан болсон байна.
- Харин IPhone 13 Pro, 13 Pro Max загварууд гурав дахин томруулах боломжтой нэмэлт линзтэй, хэмжээний хувьд өмнөх загваруудтай ижил.
- Cinematic mode нь мэргэжлийн камертай дүйцэхүйц, бичлэг хийх явцад фокус салгах, эффект оруулах гэх мэт давуу талтай.
Үнэ:
-iPhone 13 mini загварын үнэ санах ойн багтаамжаас шалтгаалан $699-оос
-iPhone 13 загварын үнэ санах ойн багтаамжаас шалтгаалан $799-оос
-iPhone 13 Pro загварын үнэ санах ойн багтаамжаас шалтгаалан $999-оос
-iPhone 13 Pro Max нь $1,099 доллароос эхэлж байна. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 17-ноос эхлэх бөгөөд есдүгээр сарын 24-нөөс худалдаанд гарах юм.