ХӨСҮТ: Ковидын дараа иргэдийн уушгийг үнэ төлбөргүй рентгенд харж байна

2
2021 оны 9 сарын 152021-09-15
ХӨСҮТ: Ковидын дараа иргэдийн уушгийг үнэ төлбөргүй рентгенд харж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн ХӨСҮТ-д өдөр бүр 14:30 цагаас хойш өглөөний 08.00 цаг хүртэл Ковид-19 халдварын шалтгаант хүмүүсийн уушгины рентген зургийг авч байна. Тухайн иргэдэд шаардлагатай зөвлөгөө, эмчилгээг бичиж өгч байгаа юм. Гэхдээ тоног төхөөрөмж, хүний нөөцөөс шалтгаалт ачаалал их,  24 цагаар ажиллаж байгаа тухай ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр хэллээ. 

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл иргэд ийнхүү дээрх цагийн хуваарийн дагуу ХӨСҮТ-д уушгины рентген зураг авахуулж болох юм байна. Эдгэрсэн хүмүүсийн уушгинд жижиг толбо бүхий шохойжилт үүсч байгааг мэргэжлийн эмч нар ч сануулсан юм.

Дашрамд дурдахад, уушгины шохойжилт нь энгийнээр тайлбарлавал арьсаа гэмтээсний дараа сорви үүсдэгтэй адил уушгинд үрэвсэл байсны ул мөр гэж ойлгож болох юм. Үүнийг эмчлэхгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюултай биш. Гэсэн ч амьсгалах үйл явцад оролцох ёстой зүйл нь хатуурч, холбогч эд болж байна гэсэн  үг. Ханиад хүрэх, уушгины хатгалгаа авсан үед ихэвчлэн уушгины шохойжилт үүсдэг. Үүнээс зайлсхийхийн тулд ханиад хүрсэн үедээ хүндрүүлэлгүй эмчилгээ сайн хийлгэхийг зөвлөдөг юм. 

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

8 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

9 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

9 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

9 цагийн өмнө