Эмнэлэг, цэцэрлэг, орон сууцны халаалтыг өгч эхэллээ

2021 оны 9 сарын 152021-09-15
Эмнэлэг, цэцэрлэг, орон сууцны халаалтыг өгч эхэллээ

Өнөөдрөөс эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтыг өгч эхэллээ. Төрийн орон сууцны корпорацаас төвлөрсөн болон төвлөрсөн бус дээрх газруудын халаалт эхлэх хугацааг есдүгээр сарын 15, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоожээ. Харин аж ахуй нэгжийн халаалтыг аравдугаар сарын 1-нд өгөх юм байна. Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар, тусгай зөвшөөрөл бүхий компаниудтай аж ахуй нэгжүүд энэ жилийн дулааны гэрээгээ шинэчилсэн, өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай аж. Мөн иргэд, оршин суугчид халаалт өгөх өдрүүдэд дулааны шугамын хаалт, тоолуур болон бусад тоноглолуудыг шалгах, гэртээ хүнтэй байж ус алдах, шугамын гарч болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Дулаан хангамжтай холбоотой мэдээллийг Шуурхай албаны 7004-7005 утаснаас лавлахыг зөвлөлөө. 

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

8 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

8 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

9 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

9 цагийн өмнө