Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендерийн асуудалд анхаарах шаардлагатай гэв

2021 оны 9 сарын 152021-09-15
Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендерийн асуудалд анхаарах шаардлагатай гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагуудтай уулзлаа. Боловсролын удирдлагыг анхан шатанд хэрэгжүүлж байгаа хүмүүс тулгамдаж байгаа асуудлуудыг дараах байдлаар нэрлэсэн.

  • Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог эргэж харах. 2008 онд баталсан бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл тухайн үеийн сургууль цэцэрлэг, суралцагчийн тоог өнөөдрийнхтэй харьцуулах боломжгүй юм. 
  • Сургууль, цэцэрлэгүүдийг удирдлагаар хангаж, чиглүүлэх ёстой байгууллагынх нь мэргэжилтнүүд 650 мянган төгрөгийн цалинтай байгаа тогтвортой ажиллах боломжийг бууруулж байна. 
  • Сургууль, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах шаардлагатай
  • Нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх нь сурлагын чанарыг ахиулах гарц
  • Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах
  • Хөрөнгө оруулалт жил дамнадаг байдлыг халах. Боловсролын салбарт нэг аж ахуйн нэгж олон тендер зэрэг авах нь бүтээмжийг бууруулж олон жил дамнах үндэс болж байна
  • Орон сууны шинэ хорооллууд зураг төсөлдөө сургууль цэцэрлэг байгуулна гэж оруулдаг ч ашиглалтад ороход хасагдсан байдаг
  • Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендерийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй онцоллоо.

May be an image of one or more people, people standing and indoor

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

7 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

7 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

8 цагийн өмнө