Батлан хамгаалах салбарын 2161 автомашин түгжрэлээс хасагдав

2021 оны 9 сарын 152021-09-15
Батлан хамгаалах салбарын 2161 автомашин түгжрэлээс хасагдав

Автозамын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд Батлан хамгаалахын яам, түүний харьяа төсөвт болон төрийн өмчит байгууллагууд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын албан хаагчид хувийн автомашиныг ажлын цагаар хэрэглэхгүй байх тухай Батлан хамгаалахын сайд тушаал гаргажээ. Ингэснээр маргаашнаас эхлэн Батлан хамгаалах салбарын алба хаагчдын 2161 автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд тусгай үйлчилгээний автобусаар алба хаагчдын тээвэрлэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэг, чиглэлийг харьяа байгууллагуудын удирдлагуудад өгсөн байна. Мөн албан хэрэгцээнд ашиглагдаж буй албан ажлын болон дуудлагын автомашины тоог 60 хувиар бууруулсан аж. Энэхүү санаачлагыг бусад төрийн албан хаагчид дэмжиж, хувийн автомашинаас татгалзахыг тус салбарынхан уриалжээ. 

Санал болгох

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

1 өдрийн өмнө
Нийслэлийн хүн амын нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.18/ вакцины I тунд 76, II тунд 304, нэмэлт сэргээх тунд 1,629 буюу нийт 2,009 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

2 өдрийн өмнө
Баянхошуу дэд төвийн үерийн даланг тохижуулжээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

4 өдрийн өмнө
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

Хуримтлагдсан үерийн усыг нэвтрүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны есдүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ.

6 өдрийн өмнө