Ирэх онд хүүхдийн мөнгө буцаад сарын 20 мянган төгрөг болно

2021 оны 9 сарын 152021-09-15
Ирэх онд хүүхдийн мөнгө буцаад сарын 20 мянган төгрөг болно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн мөнгийг ирэх онд сар бүр 20 мянган төгрөг байхаар төсөвт суулгасан. Хүүхдийн мөнгө зөвхөн хүүхдэд очиж буй халамжаас гадна тухайн өрхийн орлогыг дэмждэг. Халамжаас хөдөлмөр рүү, халамжаас хадгаламж руу гэсэн чиглэлд бид анхаарч ажиллана. 100 мянган төгрөгөөс 20 мянга болгохоор зарим өрхөд хүнд тусна. Тиймээс бид аажмаар халамжаас хуримтлал үүсгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого баримтлах шаардлагатай гэсэн үг. Жишээлбэл, хүүхэд 18 нас хүрэхэд 18-19 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоо бий" гэлээ.

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

7 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

7 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

8 цагийн өмнө