Ирэх оноос хог, цахилгаан, дулааны төлбөрийг төр даахгүй

2021 оны 9 сарын 152021-09-15
Ирэх оноос хог, цахилгаан, дулааны төлбөрийг төр даахгүй

Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс энэ оныг дуустал төр бүрэн хариуцахаар болсон. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд, аж ахуй нэгжүүд хог, цахилгаан, дулааны төлбөрөө өөрсдөө хариуцна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Санал болгох

Туркийн Десбаш чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.

8 цагийн өмнө
АНУ-ын ҮАБЗ-ийн орлогч К.Кэмпбэлл чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлнэ гэлээ

АНУ-д ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

8 цагийн өмнө
Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, шатахуун импортлогчид хамтран шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Сар болгон гэрээний дагуу 28 мянган тонн АИ92 авах харилцан үүрэг хүлээсэн байдаг. Наймдугаар сарын сүүлээс нийлүүлж чадахаа больсноо мэдэгдсэн. Ёсдүгээр сард 17 мянган тооныг өгнө гэж мэдэгдсэн. Улмаар Хятадын талтай гэрээ хийсэн. ААН-үүд үлдэгдэл шатахууны нөөцийг авахаар гэрээ хийж, мөнгөө төлчихсөн. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийлүүлэх боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн. 

10 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр шатахуун импортлогчидтой яг одоо уулзаж байгаа бол Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж байна. Үүний дараа шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар талуудын нөхцөл байдал, хэлэлцээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж гарц, шийдлийг ярилцана. Уулзалт дууссаны дараа албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдийг нээлттэй мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулна гэж мэдээллээ. 

12 цагийн өмнө