С.Энхболд: Түргэвчилсэн тестээр эерэг гарч, шинж тэмдэг илэрсэн иргэнийг батлагдсан тохиолдол гэж үзнэ

2021 оны 9 сарын 152021-09-15
С.Энхболд: Түргэвчилсэн тестээр эерэг гарч, шинж тэмдэг илэрсэн иргэнийг батлагдсан тохиолдол гэж үзнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 273 мянган хүн ковидын халдвар авсан байна. Одоогийн байдлаар 20700 орыг дэлгэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн 40 мянган хүнийг гэрээр эмчилж байна. Одоогоор 1075 жирэмсэн эх, 3274 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна. Гуравдугаар тунд 213 мянган хүн хамрагдсан байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд бүүстер тунг эрчимжүүлэх чиглэл өглөө. Бид бүтэц зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн. 

Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хассан зүйл байхгүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний заалтаас хасаж, өргөн хүрээнийх нь эмчилгээнд оруулж өгсөн байгаа.

Өрхөөр эмчлэгдэж байгаа иргэдийн эмийн багц нэг хүнийх 160 мянган төгрөг байна. Өрхийн эмнэлгийн хяналтад байх ёстой. Энэ үнэд түргэвчилсэн тест ч хангалттай багтаж болохоор байгаа. Иргэд ямар нэгэн шинж тэмдэг илрээд шинжилгээ өгөх шаардлагатай байвал өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй. ДЭМБ-д зөвхөн Пи Си аР шинжилгээний хариуг өгч байгаа. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан, хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн иргэнийг бид батлагдсан тохиолдол гэж үзэж байгаа"гэв.

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

8 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

9 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

9 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

9 цагийн өмнө