ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

2021 оны 9 сарын 152021-09-15
ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Түүнчлэн зарим аж ахуй нэгж и-баримтаа авах уу эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс НӨАТ-аа хасуулах уу гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

Үүнд Сангийн сайд Б.Жавхлан хариулт өгсөн. Тэрбээр "НӨАТ-ын тогтолцоо дэлхийн 180 улсад хэрэгждэг. Ингэхдээ буцаан олголт олгодог улс орон маш цөөн. НӨАТ-ын орлого энэ онд төлөвлөж байснаас 30 хувиар давж биелсэн. Үүнд “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгож буй зээлийн нөхцөлд "НӨАТ төлөгч байх" гэж тусгасан нь үр нөлөөгөө өгч байна. Анх энэ систем нэвтэрч байхад хамрагдалт 46 хувьтай байсан. Одоо 67 хувьтай боллоо. Нэг үеэ бодвол үр дүн гарч байна. Гэхдээ үүний цаана 33 хувийн далд эдийн засаг байна гэсэн үг" гэлээ.

Санал болгох

ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Жишээлбэл, зарим аж ахуй нэгж и-баримт авах эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс 10 хувь хөнгөлүүлэх үү гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

6 өдрийн өмнө
Уул уурхайн салбараас 24 цаг тутамд 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

Монгол Улсын 1.6 сая иргэний амьдрал уул уурхайн салбарын орлоготой салшгүй холбоотой байдаг. Улсын төсөвт 24 цаг тутамд ₮8.1 тэрбумын орлого эрдэс баялгийн салбараас төвлөрдөг

7 өдрийн өмнө
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

7 өдрийн өмнө
ТАНИЛЦ: 16.3 их наядын өр үүсгэсэн төрийн өмчит компаниуд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал төрийн өмчит ААН-ийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн байна. 2019 онд 4.4 их наяд, 2018 онд 3.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Ингээд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийн жагсаалтыг хүргэе. 

8 өдрийн өмнө