Афганистаны Гадаад хэргийн сайд улс орнуудад хамтран ажиллахыг уриаллаа

2021 оны 9 сарын 152021-09-15
Афганистаны Гадаад хэргийн сайд улс орнуудад хамтран ажиллахыг уриаллаа

Афганистаны түр Засгийн газрын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттаки албан тушаалд томилогдсоноосоо хойш анх удаа мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Амир Хан Муттаки хэд хэдэн нэн чухал гэж үзэж болох асуудлыг шууд хөндлөө. Нэн түрүүнд АНУ-ын Талибаны засаг захиргааны талаар баримталж буй бодлого, арга хэмжээг эрс шүүмжиллээ. Тухайлбал түүний мэдэгдэж байгаагаар Талибан бүлэглэл АНУ сүүлийн цэргээ гаргах, шаардлагатай сүүлийн иргэнээ татан авах хүртэл нь АНУ-д дэмжлэг үзүүлсэн ч АНУ талархал илэрхийлэхийнхээ оронд хөрөнгийг царцаасан хэмээн мэдэгджээ. 

Энэ мэдэгдлээрээ Талибан төрийн эрхийг авсны дараагаар АНУ-ын гаргасан шийдвэрийг анх удаа шүүмжилж байгаа нь энэ. Шинэ засаг захиргаа буюу Талибан бүлэглэл эдгээр байгууллагуудад Афганистаны Засгийн газрын нэр дээр хадгалагдаж буй хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа. Үүнээс үүдэн эдийн засгийн хүндрэл учрах эрсдэл бий. Тиймээс хөрөнгө царцаасан шийдвэрт АНУ-ыг шууд буруутгаж байна. Тэр ч утгаараа Гадаад хэргийн сайд Муттаки Афганистаны засаг захиргаа цаашдаа аливаа улс, тэр дундаа АНУ Афганистаны эсрэг ямар нэг хориг, хязгаарлалт тогтоохыг зөвшөөрөхгүй гэж зарлалаа. 

Гэхдээ нөгөө талаасаа НҮБ-ын хүрээнд өчигдөр зохион байгуулагдсан хурлын үеэр зарим улс орнууд Афганистанд нийтдээ 1 тэрбум долларын тусламж үзүүлэх амлалт өгснийг таатай хүлээж авч байгаагаа мэдэгдсэн. Түүнээс гадна одоогоор Талибаны засаг захиргаа дэлхийн аль ч улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч дэлхийн улс гүрнүүдэд хандан хамтарч ажиллахыг уриаллаа. Талибаны өмнө тулгамдаж буй гол сорилтуудын нэг нь мэдээж эдийн засгийн сорилт. 40 орчим хувийг гадны тусламжаар бүрдүүлдэг байсан. Тиймээс эдийн засгийн хөшүүрэг юу байх нь анхаарал татна.

Санал болгох

"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

1 өдрийн өмнө
Францад вакцинд хамрагдаагүй 3000 хүнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Францад вакцинд хамрагдахгүй бол ажлаас түдгэлзүүлэх журам гарсан. Нис хотын эмнэлгийн галын аюулгүй байдлын офицер Терри Пайсон шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлалаа. Тэрбээр вакциныг илт үгүйсгээгүй.

4 өдрийн өмнө
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Хааг хотод төвтэй ОУЭШ Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой өрчил агрсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

5 өдрийн өмнө
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

5 өдрийн өмнө