Израйлийн бөхтэй барилдахаас татгалзсан Алжирын тамирчны барилдах эрхийг 10 жилээр хаслаа

2021 оны 9 сарын 152021-09-15
Израйлийн бөхтэй барилдахаас татгалзсан Алжирын тамирчны барилдах эрхийг 10 жилээр хаслаа

Токиогийн олимпын наадамд жүдо бөхийн 73 кг жинд өрсөлдсөн Алжирын жүдоч Фетхи Нурин Израилын бөхтэй барилдахгүйн тулд тэмцээнээс гарсан гэх үндэслэлээр ОУ-ын жүдо бөхийн холбооноос түүниы барилдах эрхийг нь 10 жилээр хаслаа.

Түүнээс гадна түүний дасгалжуулагч Амар Бениклефийн дасгалжуулах эрхийг мөн 10 жилээр хассан байна. Үйл явдлыг эргэн санахад Фетхи Нурин оноолтын дагуу эхний шатанд Суданы Мохамад Абдалрасүлтэй таарч, хэрвээ ялбал Израилын бөх Тохар Бутбултэй таарах байсан. Гэтэл оноолт гарсны дараагаар барилдахаас татгалзаж тэмцээнийг орхисон. Энэ нь улс төрийн шалтгаантай байсан. Фетхи Нурин өөрөө Палестиныг дэмждэгээ илэрхийлж ийм шийдвэр гаргаснаа зарласан. 

Албан шийдвэр тэмцээн явагдсан өдрөөс хойш 10 жил буюу 2031 оны 7 сарын 23 хүртэл гэсэн үг. Түүнчлэн Спортын Арбитрын шүүхэд давж заалдах согнолт түүнд бий. Хэрэв шийдвэр хэвээр үлдвэл 30 настай Нурин зодог тайлтлаа олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болж байна. 

Ер нь Исламын шашинт орнууд Израильтай улс төрийн зөрчилтэй, тус улсыг хүлээн зөвшөөрдөггүй тул өөрийн тамирчдаа Израилын тамирдчитай өрсөлдүүлэхгүй байх бодлого баримталдаг. Бидэнд болон энэ удаагийн жишээтэй хамгийн ойр нь Сайд Моллаеи.

Algerian judoka banned for 10 years for refusing Olympic bout with Israeli  | The Times of Israel

Санал болгох

"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

1 өдрийн өмнө
Францад вакцинд хамрагдаагүй 3000 хүнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Францад вакцинд хамрагдахгүй бол ажлаас түдгэлзүүлэх журам гарсан. Нис хотын эмнэлгийн галын аюулгүй байдлын офицер Терри Пайсон шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлалаа. Тэрбээр вакциныг илт үгүйсгээгүй.

4 өдрийн өмнө
Филиппинд хар тамхины эсрэг дайны үеэр 6000 гаруй хүн амиа алджээ

Нидерландын Хааг хотод төвтэй ОУЭШ Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн өрнүүлсэн Хар тамхины эсрэг дайн хэмээх кампанит ажлыг шалгах албан ёсны шийдвэрийг гаргалаа. Тухайлбал тус шүүхээс гаргасан мэдэгдэлд Дутертегийн хар тамхины эсрэг дайны үеэр хүний эрхийн ноцтой өрчил агрсан, цаашлаад хүн төрөлхтний эсрэг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэх баримт нотолгоо тул хэрэг үүсгэн шалгахаа зарласан байна.  

5 өдрийн өмнө
АНУ, Австрали, Их Британи аюулгүй байдлын гурван талт түншлэл байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден уламжлалт холбоотнууд буюу Их Британи, Австралитай аюулгүй байдлын чиглэлд шинэ гурван талт түншлэлийг байгуулснаа албан ёсоор зарлалаа. Шинээр бий болж буй 3 талт түншлэлийн хүрээнд гурван улс аюулгүй байдал, стратегийн чиглэлд гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай тохиролцсон байна. 

5 өдрийн өмнө