Өнөөдөр таны унших ТАВАН мэдээ

2021 оны 9 сарын 152021-09-15
Өнөөдөр таны унших ТАВАН мэдээ

Өнөөдөр таны унших ёстой таван мэдээг хүргэж байна.

Энэ өдрийн үйл явдал МУГЖ Т.Ариунаагийн суултаар эхэлж, МУГТ Э.Цэндбаатарыг тойрсон асуудлаар үргэлжилж, чөлөөт бөхийн шигшээ баг дэлхийн аваргад орох зардалгүй болсон асуудлаар өрнөсөн юм. Мөн Засгийн газрын хуралдаанаас ирэх онд хүүхдийн мөнгийг буцаад 20 мянган төгрөг болгох, хог, цахилгаан, дулааны төлбөрийг төр даахгүй болсон талаар мэдээлсэн. 

Ингээд таны өнөөдөр унших ёстой таван мэдээг хүргэе. 

1.Дуучин Т.Ариунаа нөхөр Г.Буяндоржийн хамт УПЕГ-ын гадна хугацаагүй суулт зарлаж байна 

Дуучин Т.Ариунаагийн нөхөр сүүлийн 10 жил хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа бөгөөд тэдний гэр бүл Монголд амьдрахад хэцүү байгаа аж. Тэдний тэмцэл хонгилын прокуроруудыг нуран унатал үргэлжилнэ гэлээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг: энд дарж үзнэ үү. 

2. МУГТ Э.Цэндбаатар ДАШТ-нд явах хүсэлтээ олимпын хороонд хүргүүллээ

МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-нд явуулахаар Монголын ард түмэн нэгдэж байна. Тухайлбал цахим орчинд Э.Цэндбаатарыг дэмжигчид гэсэн групп үүсгэж, гарын үсэг цуглуулж боксын холбоонд хүргүүлэх гэж байна. Мөн тэрээр өнөөдөр олимпын хороонд хүсэлтээ өөрийн биеэр хүргүүлсэн юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг: энд дарж үзнэ үү. 

3. "Гуйлгачин" чөлөөтийн шигшээ

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ДАШТ-нд явах зардалгүй болж иргэдээс хандив хүсэж эхэлсэн. Улсаас төсөв гаргуулдаг холбооны тамирчид жилдээ нэг болдог ДАШТ-нд явах зардалгүй болсон гэхээр холбооны алдаатай үйл ажиллагаа гэж харах хүмүүс олон байгаа юм. Тэгвэл яагаад тамирчид ДАШТ-нд явах зардалгүй болов услын төсвөөс тавьж өгсөн санхүүжилт яагаад дууссан талаар тодруулга бэлтгэлээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг: энд дарж үзнэ үү. 

4. Ирэх оноос хог, цахилгаан, дулааны төлбөрийг төр даахгүй

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гарсан. Тухайлбал ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс тог, дулаан, хогны мөнгийг улс даахгүй байхаа мэдэгдэв. Мөн хүүхдийн мөнгийг буцаад сарын 20 мянган төгрөг болгохоор шийдвэрлэснээ танилцуулсан. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг: энд дарж үзнэ үү.

5. ХӨСҮТ: Ковидын дараа иргэдийн уушгийг үнэ төлбөргүй рентгенд харж байна

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ХӨСҮТ-д өдөр бүр 14:30 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл Ковид-19 халдварын шалтгаант хүмүүсийн уушгины рентген зургийг авч эхэлжээ. Үзүүлсэн иргэдэд шаардлагатай зөвлөгөө, эмчилгээг бичиж өгч байгаа аж.

Мэдээллийн дэлгэрэнгүйг: энд дарж үзнэ үү.

 

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

8 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

8 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

9 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

9 цагийн өмнө