Э.Цэндбаатар О.Тулга нарын хэн ялсан нь ДАШТ-нд явахаар боллоо

1
2021 оны 9 сарын 162021-09-16
Э.Цэндбаатар О.Тулга нарын хэн ялсан нь ДАШТ-нд явахаар боллоо

Монголын боксын холбооны удирдах зөвлөл хуралдаж, МУГТ Э.Цэндбаатар, О.Тулга нарыг хооронд нь халз тулалдуулах шийдвэр гаргажээ. Ингэснээр хоёр тамирчны хэн ялсан нь ДАШТ-нд 60 кг-ийн жинд оролцох юм. Удирдах зөвлөлийн 19 гишүүний 10 нь энэ хоёр тамирчинг өрсөлдүүлэхийг дэмжсэн байна. Хоёр тамирчны тулаан аравдугаар сарын 3-ны өдөр Эрдэнэт хотод болно. 

Тун удахгүй боксын холбооноос мэдээлэл хийнэ. Бид мэдээллийг эргэн мэдээлэх болно. 

Санал болгох

Боксын ДАШТ-д оролцох тамирчид маргааш Белград руу ниснэ

108 орны 600 гаруй тамирчид 13 жинд өрсөлдөх тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцоно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллана.

6 өдрийн өмнө
Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” хамтран лиг зохиохоор болжээ. Тус холбоодын нэгдсэн "Дээд лиг" арваннэгдүгээр сарын 19-нд Спортын төв ордонд эхэлнэ.

7 өдрийн өмнө
10 сая төгрөгийн шагналын сантай үндэсний бөхийн мэргэжлийн лиг энэ сарын 16-нд болно

Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт" ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай "Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг"-ийг зохиож байгаа талаар мэдээллээ. Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах зорилготой уг лигийн эхний тэмцээн энэ сарын 16-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

8 өдрийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард хийнэ

анхны тулаан нь Москвад зохион байгуулагдаж хоёр дахь нь АНУ-д болох юм байна.

9 өдрийн өмнө