"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

2021 оны 9 сарын 202021-09-20
"Ковидтой хамт амьдрах"-аар шийдэж, хязгаарлалтаа цуцалсан ТАВАН УЛС

Коронавирус цар тахал эхэлснээс хойш 18 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд олон ч хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Жил гаруй хугацаа өнгөрсний эцэст зарим орон "Ковидтой хамт амьдрах" цаг болсон гэж үзэн элдэв хязгаарлалт, хөл хориогоо цуцлаад байна.

"Ковидтой хамт амьдрах" шинэ стратегийг хэрэгжүүлж буй таван улсыг танилцуулж байна.

  1. Дани: Данийн Засгийн газар есдүгээр сарын 10-нд бүх хязгаарлалтыг цуцалж, Ковид-19 нь "нийгэмд ноцтой аюул учруулах өвчин биш" гэж мэдээлэв. 
  2. Сингапур: Сингапурын Засгийн газар зургаадугаар сард аливаа хязгаарлалт хийхийн оронд вакцинжуулалтаа эрчимжүүлж, хэвийн амьдралаар амьдрах нь зүйтэй гэж үзсэн. Эрх баригчид наймдугаар сараас эхлэн зарим хязгаарлалтыг бууруулж, бүрэн вакцинд хамрагдсан бол ресторанд хооллох, хоёроос таван хүн цуглуулах боломжтой болсон.
  3. Тайланд: Тайланд ирэх сард гадаадын жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Зүүн өмнөд Азийн орнуудад халдварын тоо нэмэгдэж байгаа ч аялал жуулчлалын салбараа сэргээхийг чухалд тооцлоо. Ковид-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг нэвтрүүлэх болно гэж Reuters мэдээлэв.
  4. Өмнөд Африк: Өмнөд Африкт халдварын түвшин буурч байгаатай холбогдуулан Ковид-19-ийн хэд хэдэн хязгаарлалтыг бууруулж эхлэв. Тухайлбал шөнийн цагаар 23 цагаас хойш хөл хорио тогтоогоод байсан бол өглөөний 4 цаг хүртэл болгож сунгажээ.
  5. Чили: Чилид вакцинжуулалтын хувь бусад улсыг бодвол харьцангуй өндөр. Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр Чилийн иргэдийн 87 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдсан байна. Аравдугаар сарын 1-нээс эхлэн жуулчдад хилээ нээж буйгаа өнгөрсөн лхагва гарагт зарласан юм. Гэхдээ гадны жуулчид тав хоног тусгаарлагдах юм байна. 
     

 People walk along Nyhavn, a colorful harbor popular with visitors, in Denmark's capital, Copenhagen, on September 3.

Санал болгох

Өнөөдөр хөхний даруулгагүй өдөр тохиож байна

Жил болгоны аравдугаар сарын 13-ны өдрийг дэлхийн эмэгтэйчүүд хөхний даруулгагүй өнгөрүүлдэг.

3 өдрийн өмнө
"Squid game" киноноос бодит утасны дугаар гардаг хэсгийг хасахаар болжээ

Netflix-ээр цацагдсан БНСУ-ын "Squid game" кино хамгийн олон үзэгчтэй цувралын нэг болсон. Тус кинонд нэгэн эмэгтэй утас андуурч залгасан байна гэж хэлдэг хэсэг бий. Тэгвэл тус цувралаас тухайн хэсгийг хасахаар болжээ.

9 өдрийн өмнө
Өдгөө 40 настай Сун Хэ-гюгийн тоглосон шинэ кино ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

Солонгосын ээлжит олон ангит цуврал "Now, We are breaking up" ирэх сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ. Тус кино нийт 16 ангитай. Ту киноны гол дүрд Сун Хэ-гю, Жан Ки Ён, Ким Жу Хун, Чой Хи Сэ нар тоглосон ба Солонгосын SBS телевизээр долоо хоног бүрийн баасан, бямба гаригт 22:00 цагаас гарах юм. Үзэгчдийн хүсэн хүлээсэн энэ кино хайр дурлал, салалтын тухай өгүүлнэ. Сун Хэ-гю нь тус кинонд дизайнерийн дүрд, харин Жан Ки Ён нь алдартай гэрэл зурагчны дүрд тогложээ. Өдгөө 40 настай Сун Хе-гю Зочид буудлын эзэн, Амьдралын ээдрээ, Миний байшин ОАК-ны эмэгтэй гол дүрд тоглож олонд танигдсан юм.

10 өдрийн өмнө
Холливудын арын албаны ажилчид ажил хаялт зарлажээ

яг л амьтан шиг харьцаж байна хэмээн ярьсан байна.

11 өдрийн өмнө