Э.Цэндбаатартай тулалдах О.Тулга гэж хэн бэ?

2021 оны 9 сарын 172021-09-17
Э.Цэндбаатартай тулалдах О.Тулга гэж хэн бэ?

Боксын холбоо Э.Цэндбаатарыг шигшээ багаасаа хассан шийдвэрээ эргэн харж УЗ-ийн хурлаар шинэ шийдвэр гаргасан. Энэ нь ДАШТ-ны сорилго тэмцээнд түрүүлсэн О.Тулгатай Э.Цэндбаатарыг халз тулаан хийлгэж ялсан нь ДАШТ-нд явах юм.

МУГТ Э.Цэндбаатартай тулалдах ОУХМ О.Тулга гэж хэн бэ?

 

7fa135c406.jpg

О.Тулга 2001 онд төрсөн энэ жил 20 настай. Алдар спорт хороонд 12 настайгаасаа хойш 8 дахь жилдээ боксын спортоор А.Гантулга багшийн удирдлага дор хичээллэж байна. Боксоор хичээллэсэн 8 жилийн хугацаандаа хамгийн том амжилтаа 2019 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль зүүснээр гаргаж байсан. Насанд хүрэгчдийн УАШТ-нд цар тахлын улмаас оролцож байгаагүй, өсвөр үеийн УАШТ-нд хэдэнтээ түрүүлж байсан өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм.

Түүний дасгалжуулагчийг “Алдар”-ын гавьяат А.Гантулга гэдэг нэрээр спортын ертөнцөд цуутай. 14 настайгаасаа хойш “Алдар” спорт хороотой амьдралаа холбосон тэрээр өдийг хүртэл олон шилдэг тамирчдыг дасгалжуулан ринген дээр гаргаж ирсэн нэгэн юм. Дэлхийн шилдгүүд МУГТ Н.Төгсцогт, Ази, дэлхийн аварга Б.Чинзориг, Х.Энх-Амар, Х.Энхмандах, БНСУ-ын “Road FC” холбоонд Монголын нэрийг тамгалж байгаа М.Нандин-Эрдэнэ нар гавьяат дасгалжуулагч А.Гантулгын гараар хүмүүжиж, хөгжсөн тамирчид билээ.

 

О.Тулга сорилго тэмцээнд түрүүлсэн учраас халз тулаанаас татгалзах эрх байгаа юу?

 

Монголын Боксын холбооны УЗ-ийн гишүүн, дасгалжуулагч Д.Төрбат: Тийм эрх байгаа. Гэхдээ бид харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан. О.Тулга болон түүний дасгалжуулагч зөвшөөрсөн.

 

Боксын холбооноос ийм мэдээллийг өчигдөр хэлсэн. Тэгэхээр халз тулаан 10-р сарын 3-нд “Эрдэнэт” хотод ямар нэгэн асуудалгүй зохион байгуулагдах нь тодорхой болж байна.

 

МУГТ Э.Цэндбаатар: Надад боломж олгосон бүх хүмүүст баярлалаа. Би өөрийгөө хэн гэдгээ дэлхийд харуулахыг хүсэж байна.

 

Харин О.Тулгын зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй. Тэрээр Армийн ДАШТ-нд оролцохоор шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчтайгаа хамт ОХУ-ыг зорьсон. Ямартаа ч өмнө нь түүний дасгалжуулагч А.Гантулга болон өөрийн зүгээс боксын холбоо ямар шийдвэр гаргана түүнийг л дагана хэмээн ярьж байсан юм.

 

Санал болгох

Боксын ДАШТ-д оролцох тамирчид маргааш Белград руу ниснэ

108 орны 600 гаруй тамирчид 13 жинд өрсөлдөх тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцоно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллана.

14 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” хамтран лиг зохиохоор болжээ. Тус холбоодын нэгдсэн "Дээд лиг" арваннэгдүгээр сарын 19-нд Спортын төв ордонд эхэлнэ.

21 цагийн өмнө
10 сая төгрөгийн шагналын сантай үндэсний бөхийн мэргэжлийн лиг энэ сарын 16-нд болно

Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт" ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай "Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг"-ийг зохиож байгаа талаар мэдээллээ. Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах зорилготой уг лигийн эхний тэмцээн энэ сарын 16-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

3 өдрийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард хийнэ

анхны тулаан нь Москвад зохион байгуулагдаж хоёр дахь нь АНУ-д болох юм байна.

4 өдрийн өмнө