Баянхошуу дэд төвийн үерийн даланг тохижуулжээ

2021 оны 9 сарын 172021-09-17
Баянхошуу дэд төвийн үерийн даланг тохижуулжээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

Тус төслийн хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Баянхошуу дэд төвийн 9.97 км үргэлжлэх үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайн тохижилтын ажил дууслаа. Тодруулбал, далангийн эргийн бэхэлгээний эко хавтан, хашаа, гүүр, явган хүний зам, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хөшөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч зэргийг цогцоор нь тохижуулсан юм.

Тохижилт болон угсралтын ажлыг “Дүүрэнтрейд”, “Байгууламж” ХХК-иудын түншлэл 2019 онд эхлэн гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү ашиглалтад орж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нэгээр нэмэгдлээ.

Санал болгох

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг  суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.

19 цагийн өмнө
Ажил нь эхлээгүй ДҮҮЖИН тээврийнхэнд жилийн 310 сая төгрөгийн цалин өгч байна

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл нэртэй Төрийн өмчит үйлдвэрийн газар оршсоор, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжсаар байна. Шилэн дансны мэдээллээс шүүж үзвэл дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл 2020 оны 1 сарын 1–ний өдөр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Энэ онд тус үйлдвэрт 414 тэрбум төгрөг төсөвлөснөөс гуравдугаар улирлын байдлаар 295 сая төгрөгийг цалин болон бусад зардалд зарцуулаад байна. Үүнээс 232 сая төгрөг нь ажилчдын цалин байна.

21 цагийн өмнө
104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын хичээл орж байна

Сонгинохайрхан дүүргийн 104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын талбай хийж, хичээлээ орж байна. Дээврийн 980 м.кв ашиггүй талбайг 2018 онд шинэчилж хөлбөмбөг, сагсны талбайг бий болгожээ. Ингэснээр дунд ахлах ангийн нийт 25 бүлэгт биеийн тамирын хичээл орох боломж бүрдсэн байна. 

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: "Хангарьд ордон"-ыг Улсын дээд шүүхэд өгнө

Нийслэлийн засаг даргын тамгын газрыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг дахь шинэ байр руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл одоогийн байгаа "Ханьгарьд ордон"-ыг Улсын дээд шүүхийн байр болгох саналыг Ерөнхийлөгч гаргажээ.

5 өдрийн өмнө