Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

2021 оны 9 сарын 172021-09-17
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20-ны хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. Ц.Отгонжаргалын хувьд 2019 онд Үндэсний Шигшээ багт багтаж яг энэ бүрэлдэхүүнээр ДАШТ тоглож байсан.

Хэсгийн тоглолтын хуваарь

Есдүгээр сарын 20 (Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө)

1. 00:35 УЛААНБААТАР - (урьдчилсан шатны А хэсгийн баг)

2. 02:25 УЛААНБААТАР - ЛУЗАНН (Швейцарь)

Санал болгох

Боксын ДАШТ-д оролцох тамирчид маргааш Белград руу ниснэ

108 орны 600 гаруй тамирчид 13 жинд өрсөлдөх тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцоно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллана.

14 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” хамтран лиг зохиохоор болжээ. Тус холбоодын нэгдсэн "Дээд лиг" арваннэгдүгээр сарын 19-нд Спортын төв ордонд эхэлнэ.

21 цагийн өмнө
10 сая төгрөгийн шагналын сантай үндэсний бөхийн мэргэжлийн лиг энэ сарын 16-нд болно

Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт" ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай "Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг"-ийг зохиож байгаа талаар мэдээллээ. Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах зорилготой уг лигийн эхний тэмцээн энэ сарын 16-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

3 өдрийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард хийнэ

анхны тулаан нь Москвад зохион байгуулагдаж хоёр дахь нь АНУ-д болох юм байна.

4 өдрийн өмнө