Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

2021 оны 9 сарын 172021-09-17
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ, Улсын баяр наадмын 2019 оны түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болсон. Тэгвэл уг Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр биелж түүний 2019 оны Үндэсний баяр наадамд түрүүлсэн түрүүг хүчингүй болголоо. Энэ шийдвэр биелснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга С.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна. Мөн Э.Оюунболдод 8-ын даваанд унасан Улсын арслан Ц.Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртэхээр боллоо.

Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарч “Улсын гарьд”, Ц.Одбаяр “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртэж байна.

 

Санал болгох

Боксын ДАШТ-д оролцох тамирчид маргааш Белград руу ниснэ

108 орны 600 гаруй тамирчид 13 жинд өрсөлдөх тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцоно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллана.

14 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” хамтран лиг зохиохоор болжээ. Тус холбоодын нэгдсэн "Дээд лиг" арваннэгдүгээр сарын 19-нд Спортын төв ордонд эхэлнэ.

21 цагийн өмнө
10 сая төгрөгийн шагналын сантай үндэсний бөхийн мэргэжлийн лиг энэ сарын 16-нд болно

Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт" ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай "Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг"-ийг зохиож байгаа талаар мэдээллээ. Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах зорилготой уг лигийн эхний тэмцээн энэ сарын 16-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

3 өдрийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард хийнэ

анхны тулаан нь Москвад зохион байгуулагдаж хоёр дахь нь АНУ-д болох юм байна.

4 өдрийн өмнө