Э.Цэндбаатар: Дэлхийн дэвжээ хэнийх вэ гэдгийг харуулна

2021 оны 9 сарын 172021-09-17
Э.Цэндбаатар: Дэлхийн дэвжээ хэнийх вэ гэдгийг харуулна

Монголын боксын холбооноос өчигдөр Э.Цэндбаатарыг ДАШТ-нд оролцуулахгүй гэх шийдвэрээ эргэн харж УЗ-ийн гишүүдийн олонхын саналаар сорилго тэмцээнд түрүүлж ДАШТ-ний эрх аваад байсан О.Тулгатай сорил тулаан хийлгэхээр болсон. Ингэснээр хэн ялсан нь ДАШТ-нд явахаар болж байгаа юм. Тэгвэл бид МУГТ Э.Цэндбаатартай ярилцаж түүний байр суурийг сонслоо. 

 

Э.Цэндбаатар: Ямар ч байсан сорилоор шийдэх нь шударга шийдвэр гэж харж байна. Мөн холбоондоо, Монголын ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлье. Би бэлтгэлдээ орчихсон байгаа. 10-р сарын 3-нд сорил тэмцээн болно. Түүндээ л бүх анхаарлаа хандуулж байна.

 

Өчигдөр боксын холбооны УЗ-ийн 19 гишүүн хуралдаад сорил тулааныг О.Тулга та хоёрын дунд зохион байгуулж дийлсэн нь ДАШТ-ний эрхээ авахаар болсон энэ талаар?

 

Э.Цэндбаатар: О.Тулгын хувьд залуу шинээр хүч түрэн гарч ирж байгаа тамирчин. Би О.Тулгыг басахгүй. Ах нарыгаа ялж байж л тив, дэлхийд амжилт үзүүлдэг. Би ч гэсэн залуу тамирчин байхдаа ах нарыгаа ялахыг л хүсдэг байсан. Яг тэгж л хүсч байгаа байх. Тулаанд нь амжилт хүсэж байна. Намайг ялбал би баяртайгаар итгэл хүлээлгэж цаашдын тэмцээнд нь амжилт хүснэ.

 

О.Тулгатай өмнө нь тулалдаж байсан уу?

 

Э.Цэндбаатар:Бэлтгэл дээр бол бид нар байнга л хоорондоо тоглодог. Яг тэмцээн дээр таарч байгаагүй. Дүү ч гэсэн мэдээж ялахын тулд л гарч ирнэ. Би ч гэсэн ялахын төлөө л тоглоно. Гал гарсан тулаан болно гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Эрдэнэт хотод болох сорил тэмцээний өмнө яг 60 кг-аар жин авна гэж байсан жин нэлээн нэмсэн харагдаж байна?

 

Э.Цэндбаатар: Тийн одоо бол миний жин бэлтгэлийн дараа 67 кг байгаа. Уг нь спаринг буюу сорилго тэмцээн дээр жингийн 1-2 кг зөрүү байж болдог. Жингээ хасаад яг тааруулаад орно. Бэлтгэл хийх хугацаа хэрэгтэй байгаа ч боксын холбоо ийм боломж олгосонд нь баярлан хүлээн авч өөрөө л хичээх үлдлээ.

 

Хэрвээ сорил тоглолтондоо ялаад ДАШТ-нд явах юм бол Олимпд таныг хожсон ОХУ-ын тамирчин байгаа гэж сонссон?

 

Э.Цэндбаатар: ОХУ-ын тамирчин байгаа болохоор миний явах хүслийг улам бадрааж байгаа. Хүрэл медалийн төлөө маш харамсалтай байдлаар хожигдсон. Би өнөөдрийг болтол боксын холбооноос өвдөг сөгдөж хүртэл боломж олгохыг гуйж байгаа нь тэр Орос тамирчинтай л холбоотой. Би тэр Оросыг л хожмоор байна. Дэлхийн аварга болохыг хүсэж байна. Хэн нь Олимпын медальтан бэ гэдгийг л дэлхий нийтэд харуулна.

 

ДАШТ-нд оролцчихвол эсвэл орж чадахгүй бол дараагийн зорилго юу байна?

 

Э.Цэндбаатар: Олимпын медаль гэдэг тамирчин хүний хувьд хамгийн дээд амжилт. Гэхдээ боксчин болгонд хоёр дахь сонголт байдаг. Сонирхогчийн боксоо болих юм бол мэргэжлийн бокс руу л орох байх. Яг одоохондоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн л бодогдож байна. Монголын ард түмнийхээ итгэлийг алдалгүйгээр Дэлхийн аварга болох болно.

 

Санал болгох

Б.Чинзориг: Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг байсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэгвэл бид уг асуудлаар оюутан болон сургуулийн захиргаанаас тодрууллаа. Мөн багш Б.Чинзоригоос байр суурийг нь авлаа. Тэрээр "Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна" гэв.

4 өдрийн өмнө
Э.Гэрэлт-Од: Иргэдийн итгэл даах нэр дэвшигч алга

Урьд урьдын жилүүдэд байгаагүй өвөрмөц сонгууль болж байна.

5 өдрийн өмнө
Ө.Ганзориг: Тэтгэврийг өвлүүлэх, хөрөнгө оруулах боломжийг шинэчилсэн хуулиас хассаныг эсэргүүцэж байна

Тэтгэвэр өвлөгддөг болох, НДШ-д төлсөн мөнгөнөөсөө иргэн Монголын топ компанийн хувьцааг эзэмших, төлсөн шимтгэл нь нэмэгдэх боломжийг Нийгмийн даатгалын багц хуулийн төслөөс хасжээ. Нийгэмд хүлээлт үүсгэсэн тэтгэврийн реформ хийгдэж чадсангүй. Энэ сэдвээр “Тэтгэврийн реформ хөдөлгөөн”-ий ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзоригтай ярилцлаа.

11 өдрийн өмнө
“Монгол Жангүм” өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэрийн дэлгүүрээ нээлээ

Монголчуудын “Монгол Жангүм” нэрээр эчнээ таних болсон хөдөлмөрч бүсгүй А.Одончимэг өөрийн өрхийн үйлдвэрлэлийн нэрийн дэлгүүрээ Гачууртаас 10 км-ын зайд хотоос хол буйдхан газар нээлээ. Тэрээр сүү сүүн бүтээгдэхүүн болоод уламжлалт хоолны соёл болоод хэрхэн хийх талаарх олон нийтэд мэдээ мэдээллийг нээлттэй хуваалцдаг нэгэн. Баянхонгор аймагт амьдардаг байсан тэрээр нийслэл УБ хотод ирж суурьшаад удаагүй байна.

15 өдрийн өмнө