Б.Гандолгор: Уналт таталтын эсрэг гол эм тасарснаас энэ төрлийн оноштой хүүхдүүд хүнд байдалд орлоо

2021 оны 9 сарын 212021-09-21
Б.Гандолгор: Уналт таталтын эсрэг гол эм тасарснаас энэ төрлийн оноштой хүүхдүүд хүнд байдалд орлоо

Эпилепси буюу уналт таталт оноштой хүмүүсийн уудаг хамгийн чухал эмийн импорт тасарчээ. Энэ төрлийн оноштой хүүхдүүдэд “Депакин Хроно” эмийг бичиж өгдөг. Тухайн эмийг таслахгүй уух ёстой, хэрвээ таславал өмнөх ууж байсан бүх үйлчилгээ, үр дүн  алга болдог. Гэвч уналт таталтын эсрэг гол эм тасарснаас энэ төрлийн өвчтэй хүүхдүүд хүнд байдалд ороод байна. 

БГД-ийн 19-р хорооны иргэн Б.Гандолгор Эпилепси буюу уналт таталт оноштой хүүхэдтэй эцэг эхийн төлөөлөл. Түүний охин Э, 9 настай. 9 сартай байхдаа менингитээр өвджээ. Орон нутагт оношийг нь тодруулж чадахгүй байсаар хугацаа алдаж, өвчин нь хүндэрсээр охин эпилепситэй болсон. Одоо охины уудаг гол эм бол “Депакин Хроно”. Гэвч сүүлийн нэг сар эмийн сангуудаар олдохоо больжээ. Өдөрт хоёрыг уудаг энэ эм одоо тэдэнд ердөө 8 ширхэг буюу 4 хоногийн хэрэглээ л үлдсэн.

                           Депакин хроно 300мг №100 - бүрхүүлтэй шахмал | Онлайн захиалгын веб

Энэ эмийг охин 8 жилийн турш өдөр бүр уусан. Гэвч эм ханган нийлүүлэх байгууллагуудад төдийлөн ашиг байдаггүй учраас импортоо зогсоосон гэж тайлбарласан байна. Эпилепси буюу уналт таталт оноштой хүүхэдтэй эцэг эхчүүд нэгдэж албан байгууллагууд руу хүсэлтээ хүргүүлж байгаа ч ямар нэгэн тодорхой хариу ирээгүй байна. Төр бодлогоороо түгээмэл биш ч, хүнд хэлбэрийн ч оноштой иргэдийн эм нийлүүлэлтийн асуудлыг бодлогоор шийдэж өгөөсэй гэж тэд хүсч байна. 

Хамгийн гол зүйл нь охинд “Депакин Хроно”-г орлуулах эм байхгүй. Хэрвээ өөр эм орлуулъя гэвэл 7-14 хоног туршиж байж хэрэглэдэг учир хугацаа их алдаж, хүүхдийн уналт таталт хүндрэх эрсдэлтэй байна. 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө