Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

2021 оны 9 сарын 212021-09-21
Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, шатахуун импортлогчид хамтран шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Сар болгон гэрээний дагуу 28 мянган тонн АИ92 шатахуун авах харилцан үүрэг хүлээсэн байдаг. Наймдугаар сарын сүүлээс ОХУ-ын талаас энэ хэмжээнд нийлүүлж чадахаа больсноо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл есдүгээр сард 17 мянган тонныг өгнө гэж хэлсэн. Улмаар Хятадын талаас үлдэгдэл нөөцийг авахаар ААН-үүд гэрээлж, мөнгөө төлчихсөн. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийлүүлэх боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн. Хятадаас 1037 вагон буюу 50 гаруй мянган тонн шатахуун авахаар гэрээлсэн. Зөвхөн тээвэрлэлт хүлээгдэж байгаа учир, нөгөө талаас галт тэрэг гаргахад туслалцаа үзүүлэхийг хүслээ. ААН-үүд нөөцөө бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг" гэлээ.

АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр "Нийслэлд дөрөв хоногийн шатахууны нөөцтэй байна. Харин баруун, зүүн бүсэд нөөц хэвийн байгаа. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. ШТС-ууд худалдан авалтад 5-7 хоног хязгаарлалт хийчихвэл эхний галт тэрэг орж ирж, хэвийн болно. "Роснефть" компани гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө" гэв.

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

17 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

18 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

19 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

20 цагийн өмнө