Б.Энхбат шатсан байшингаа хөл хорионы үеэр засварлаж, хашаагаа тохижуулжээ

2021 оны 9 сарын 212021-09-21
Б.Энхбат шатсан байшингаа хөл хорионы үеэр засварлаж, хашаагаа тохижуулжээ

СХД-ийн 3-р хорооны иргэн Б.Энхбатын байшин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр шатжээ. Тэрбээр бэрхшээлийг сөрж, хөл хорионы үед байшингаа өөрийн гараар сэргээн засч, тохижуулаад байгаа нь энэ.

0.6 га хашаандаа 96 мкв байшинтай, сагсны талбай, савлуур, саравч, усан оргилуур зэргийг хийжээ. Үр хүүхдүүдээ тав тухтай орчинд байлгах зорилгоор анх бага багаар хашаагаа тохижуулж эхэлсэн. Б.Энхбатын зөвлөснөөр хэрвээ амьдарч байгаа орчинд тань худаг байгаа бол УСУГ-аас зөвшөөрөл хүсээд төв шугамтай холбогдох боломжтой гэлээ. 

Б.Энхбат захиалгаар тохижилтын ажлууд хийдэг. Олсон мөнгөөрөө өөрийнхөө хашаа байшинг бага багаар тохижуулдаг. Харин одоо усан оргилуурын ажил дутуу байгаа гэсэн юм. Хүмүүс мөнгөө цуглуулж байгаад нэг дор тохижуулна гэсээр хугацаа алддаг. Түүнчлэн өвөл барилгын материал хямд байх үед аваад бэлдчихвэл хоёр дахин хямд үнээр хашаагаа тохижуулах боломжтой гэв. Түүний хувьд барилгын чиглэлээр огт суралцаж байгаагүй ч модоор юм хийх гарын ур дүйтэй. Б.Энхбатын гэр бүл 2020 оны "Шилдэг тохижилттой өрх"-өөр шалгарч байжээ.

May be an image of tree and outdoors

May be an image of outdoors and text that says 'REDMI NOTE RME8 8 AI QUAD CAMERA'

No photo description available.

May be an image of outdoors

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө