Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

1
2021 оны 9 сарын 212021-09-21
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Цагдаагийн дүрэмт хувцастай иргэн мансуурч байж болзошгүй зураг цахим орчинд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас тайлбар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа О.Амарсанаа "Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мансууруулах бодис хэрэглэсэн уг асуудалд Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7-р зүйлийн нэгдүгээр хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ. Уг асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас халах шийдвэрийг гаргажээ.

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

15 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

17 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө