Файзер: 5-11 насныханд вакцин хийхэд аюулгүй, эсрэг бие маш сайн тогтож байна

2021 оны 9 сарын 222021-09-22
Файзер: 5-11 насныханд вакцин хийхэд аюулгүй, эсрэг бие маш сайн тогтож байна

АНУ-ын Файзер компаниас өнгөрсөн даваа гарагт 5-11 насныханд хийсэн вакцины туршилтын дүнг танилцууллаа. Нийт гурван үе шатны туршилтын хоёрт нь Ковид-19-ийн эсрэг вакцин нь дээрх насны хүүхдүүдэд аюулгүй бөгөөд эсрэг бие маш сайн тогтсон гэлээ. Туршилтад 5-11 насны 2,268 хүүхэд хамрагдсан бөгөөд 21 хоногийн зайтай вакцины хоёр тунг хийсэн. Ингэхдээ 10 микрограмм тун хийжээ. 

Файзерийн зүгээс тун удахгүй АНУ-ын Хүнс, Эмийн удирдах газраас тухайн вакциныг яаралтай тусламжид ашиглах зөвшөөрөл авахаар төлөвлөж байна. Хүнс, Эмийн удирдах газрын мэдээлснээр бага насны хүүхдүүдэд энэ вакциныг хийх зөвшөөрөл олгоход хэдэн долоо хоног шаардагдана гэж мэдэгдсэн.

Pfizer/BioNTech-ийн вакциныг одоогоор 12-оос дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрсөн. Харин 6 сартай хүүхдүүдийн туршилтын үр дүнг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан танилцуулна гэсэн юм.

Санал болгох

Өнөөдөр хөхний даруулгагүй өдөр тохиож байна

Жил болгоны аравдугаар сарын 13-ны өдрийг дэлхийн эмэгтэйчүүд хөхний даруулгагүй өнгөрүүлдэг.

3 өдрийн өмнө
"Squid game" киноноос бодит утасны дугаар гардаг хэсгийг хасахаар болжээ

Netflix-ээр цацагдсан БНСУ-ын "Squid game" кино хамгийн олон үзэгчтэй цувралын нэг болсон. Тус кинонд нэгэн эмэгтэй утас андуурч залгасан байна гэж хэлдэг хэсэг бий. Тэгвэл тус цувралаас тухайн хэсгийг хасахаар болжээ.

9 өдрийн өмнө
Өдгөө 40 настай Сун Хэ-гюгийн тоглосон шинэ кино ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

Солонгосын ээлжит олон ангит цуврал "Now, We are breaking up" ирэх сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ. Тус кино нийт 16 ангитай. Ту киноны гол дүрд Сун Хэ-гю, Жан Ки Ён, Ким Жу Хун, Чой Хи Сэ нар тоглосон ба Солонгосын SBS телевизээр долоо хоног бүрийн баасан, бямба гаригт 22:00 цагаас гарах юм. Үзэгчдийн хүсэн хүлээсэн энэ кино хайр дурлал, салалтын тухай өгүүлнэ. Сун Хэ-гю нь тус кинонд дизайнерийн дүрд, харин Жан Ки Ён нь алдартай гэрэл зурагчны дүрд тогложээ. Өдгөө 40 настай Сун Хе-гю Зочид буудлын эзэн, Амьдралын ээдрээ, Миний байшин ОАК-ны эмэгтэй гол дүрд тоглож олонд танигдсан юм.

10 өдрийн өмнө
Холливудын арын албаны ажилчид ажил хаялт зарлажээ

яг л амьтан шиг харьцаж байна хэмээн ярьсан байна.

11 өдрийн өмнө